ХасБанк стратегийн шинэ хөрөнгө оруулагчтай боллоо
2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монголбанк Канадын Үндэсний Банкийг ХасБанкны шинэ хувьцаа эзэмшигчээр бүртгэж зөвшөөрөл олголоо. Энэ стратегийн хөрөнгө оруулалтыг ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/-ээр дамжуулан хийж байгаа бөгөөд энэ нь гадаадын арилжааны банкнаас Монголын банк санхүүгийн салбарт хийж буй анхны хөрөнгө оруулалт юм.
Энэ хөрөнгө оруулалтыг Канадын банкны салбарын зохицуулагч өөрийн зүгээс мөн зөвшөөрөх ёстой.
Канадын Үндэсний Банк нь охин компаниудын хамт Канадын санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг тэргүүний корпорациудын нэг бөгөөд 20 мянга гаруй ажиллагсадтай энэ банк 2.4 сая иргэд, харилцагчдад өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг.
ХасБанк нь санхүүгийн иж бүрэн үйлчилгээг тэгш байдлаар хүргэх зорилготой ТСН-ийн хамгийн том охин компани бөгөөд Монголын арилжааны дөрөв дахь том банк юм.