Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк 2015 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн хугацаагүй хадгаламжийнхаа хүүний шатлалын түвшинг нэмэгдүүлэхээр боллоо

ХасБанк нь 2013 оны 7 сараас эхлэн хадгаламж эзэмшигчиддээ уян хатан үйлчилгээ үзүүлэх, хүүгийн өндөр өгөөж олох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хугацаагүй хадгаламжийнхаа хүүг дансны үлдэгдэл дүнгээс хамааруулан шатлалтай тооцон олгодог болсон билээ. Бид энэхүү хадгаламж эзэмшигч нартаа үзүүлж буй үйлчилгээгээ улам сайжруулан боловсруулж, 2015 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн хугацаагүй хадгаламжийн хүүний 3-н шатлалын түвшинг 7 болгон нэмэгдүүлэн тогтоохоор боллоо. Ийнхүү тогтоосноор харилцагч таны хугацаагүй хадгаламжийн дансны үлдэгдэл дүн нэмэгдэх тутамд таны хадгаламжинд банкнаас олгох хүүний түвшин дараагийн шатлал руу шилжиж, харилцагч та өндөр хүүгийн өгөөж авах боломжтой болох юм. Та Хугацаагүй хадгаламжийн дансны үлдэгдэл дүнгээс хамааруулан олгох хүүний шатлалын түвшингийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.

Хуримтлалтай Монголын төлөө ХасБанк