Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанкны төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн ээлжит хурал боллоо

ХасБанкны ТУЗ-ийн ээлжит хурал 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. ТУЗ-ийн ээлжит хурлаар ХасБанкны 2015-2020 оны 5 жилийн стратегийн чиглэлийг тодорхойлж, 2015 оны төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Үүнээс гадна ТУЗ-ийн үйл ажиллагааны дотоод журам, ТУЗ-ийн байнгын хороодын дүрмийг шинэчлэн баталлаа. ХасБанк нь 2001 онд байгууллагдсан цагаасаа Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой өсөлтийг бий болгож, үйл ажиллагаагаа өргөтгөж ирсэн бөгөөд өдгөө системийн хэмжээний томоохон банк болсон. Компанийн засаглал, нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн, санхүүгийн зах зээлд манлайлах үйлчилгээтэй тэргүүлэгч банк байх эрхэм зорилготой ажиллаж байна. ХасБанкны ТУЗ нь ТУЗ-ийн дарга Ч.Ганболд, ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болд, ОРИК (ORIX) Корпорацийн Хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны төвийн орлогч захирал Шүжи Ирие, Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD)-ны ахлах банкир Сабина Журман, Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-ийн зөвлөх Ричард Ранкен, Ронок Партнерз компанийн Гүйцэтгэх захирал Майкл Мадден, Монголын Алт (МАК) Корпораци ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Монголия Оппортунитиз Фанд Хөрөнгө оруулалтын сангийн захирал Б.Батсайхан, хараат бус гишүүн Жеймс Стент нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Зураг дээр: Зүүн гар талаас Ричард Ранкен, Б.Батсайхан, Сабина Зиурман, Майкл Мадден, Ч.Ганболд, Жеймс Стент, Шүжи Ирие, М.Болд