Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСБАНК САЛБАР НЭГЖИЙНХЭЭ ТООГ ӨРГӨТГӨСӨӨР БАЙНА

Орон даяар тархсан салбар, нэгжийнхээ хүртээмжийг байнга нэмэгдүүлж, үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөсөөр ирсэн, Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХасБанк Баянгол дүүргийн III, IV хорооллын нутаг дэвсгэрт Тумбааш тооцооны төв, Баянзүрх дүүргийн 13, 14-р хороололд Их орд тооцооны төвүүдээ шинээр нээлээ.
 
Улаанбаатар хотын дээрх хэсгүүд нь худалдааны төв, бизнес эрхлэгч олонтой, хүн ам ихээр төвлөрсөн бүс бөгөөд тус хоёр дүүрэгт худалдааны бизнес эрхэлдэг мянга мянган аж ахуйн нэгж, иргэд харилцагчид бичил болон жижиг дунд бизнесийн зээл, орон сууцны санхүүжилт, бүх төрлийн гадаад дотоод төлбөр тооцоо, харилцах данс, хадгаламж, цахим банкны үйлчилгээ зэрэг Банкны цогц үйлчилгээг хурдан шуурхай хүлээн авах, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.
 
Энэхүү тооцооны төвийн нээлт нь жил бүрийн 10-р сарын 31-д дэлхий даяар тэмдэглэдэг Хуримтлалын өдрийг угтаж байгаагаараа онцлог тул ХасБанкны Тумбааш, Их орд тооцооны төвүүд 11-р сарын 7-ныг дуустал хугацаатай хадгаламж шинээр нээлгэсэн болон хадгаламждаа орлого нэмж хийсэн харилцагчдадаа нээлтийн урамшуулал болгож гарын бэлэг барьж байна.
 
ХасБанк нь ийнхүү шинэ тооцооны төвүүдээ нээснээр Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 97 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1600 орчим мэргэшсэн ажилтан, 1300 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан 600 мянга гаруй харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэж байна.
 
ЗӨВ БАНК ХАСБАНК