
“Тэмүүлэл”-ээр хөглөгдсөн “Ирээдүйн Саятан”-ууд Диснейлэндэд аяллаа
Хуримтлалтай Монголын төлөө уриатай “Хасхүүгийн баяр” урамшуулалт аяны азтай хүүхдүүд болох ХасБанкны Ирээдүйн саятан, Тэмүүлэл хадгаламж эзэмшигч харилцагчид маань 6-р сарын 30-аас 7-р сарын 2-ны өдрүүдэд хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл болсон Хонконгийн Диснейлэнд хотхон, Далайн паркаар аав ээж, ах эгчийнхээ хамтаар аялаад ирлээ.
Азтан болсон хүүхдүүд маань Диснейн гайхамшигт ертөнцөөр аялж, ирээдүйн ертөнц, мөрөөдлийн ертөнц, адал явдлын ертөнцөд зочилж өнгөрсөн, одоо, ирээдүйн гайхамшигт адал явдал, шидэт ертөнцөөр аялахын зэрэгцээ хайртай хүүхэлдэйн баатруудтайгаа хамт зургаа авахуулж, төрөл бүрийн хөгжилтэй тоглоомон дээр тоглож, хүүхэлдэйн баатруудын парад, ёслолын буудлага, далайн аквариум зэрэг олон сонирхолтой үзвэрүүдийг үзэж, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлсэн юм.
Мөн Хонконгийн кино урлагийн 100 жилийн дурсамжит түүхийг өгүүлсэн Оддын өргөн чөлөөгөөр аялан, та бидний сайн мэдэх Хонконгд төдийгүй дэлхийд алдаршсан кино одууд болох Bruce Lee-ийн хөшөө, Jackie Chan, Jet Li зэрэг олон одуудын гарын хэв, болон Хонконгийн кино наадмын алтан хөшөөг үзэж сонирхсон хүүхэд багачууд төдийгүй эцэг, эхчүүд хүртэл сэтгэл хангалуун, инээмсэглэл дүүрэн байж, энхрий үрсийнх нь хүүхэд насны хэзээ ч мартагдашгүй нандин дурсамжыг бүтээлцсэн ХасБанкны хамт олонд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж байсан юм.
Ирээдүй хойчдоо хөрөнгө оруулагч ХасБанкны хамт олон мянга мянган бяцхан харилцагчдынхаа хамтаар “Хасхүүгийн баяр”-ыг өнгөрсөн 5-р сарын турш тэмдэглэн өнгөрүүлж, Ирээдүйн саятан, Тэмүүлэл хугацаат хадгаламж шинээр нээлгэн, орлого хийсэн харилцагч хүүхэд багачуудынхаа дундаас Хонконгийн Диснэйлэнд, Ocean Park-аар аялах, аз нь гийсэн 10 бяцхан харилцагчийг 5-р сарын 31-нд тодруулсан билээ.
Өмнөх 2 жилийн хугацаанд ХасБанк ХасЛотто урамшуулалт аяны хүрээнд 30 хүүхдийг Хонгконгийн Диснейлэндэд аялуулсан бөгөөд энэ удаад ийнхүү азтай 10 хүүхэд аав, ээжийнхээ хамт Диснейлэндэд аялаад ирлээ.
Хуримтлалтай Монголын Төлөө
Зөв банк, ХасБанк