Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк Топ-5 банкны нэгээр дахин өргөмжлөгдлөө

Монгол улсын Засгийн Газраас МҮХАҮТ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгж шалгаруулах ёслолын арга хэмжээ 2014 оны 6-р сарын 6-ны өдөр боллоо. Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас ХасБанкыг үндэсний хэмжээний шилдэг 150 аж ахуйн нэгжийн нэг, мөн ТОП-5 Банкны нэгээр дахин өргөмжиллөө. Улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл, бизнесийг санхүүжүүлэхэд банк санхүүгийн байгууллагуудын оролцоо өндөр бөгөөд энэхүү нэр хүндтэй үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлж буйг үнэлэн ХасБанкыг шилдгүүдийн нэгээр өргөмжилсөн байна.
 
Үүнээс гадна ХасБанк нь 2013 онд дэлхий дахинд нэр хүндтэй The Banker сэтгүүлээс “Монгол улсын Шилдэг Банк”, Global Banking and Finance review awards-аас Монгол улсын шилдэг “Иргэдийн банк”, 2014 онд Global Finance сэтгүүлээс “Монгол улсын шилдэг банк” шагналуудыг хүртсэн бөгөөд эдгээр амжилтууд нь ХасБанкийг Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, салбартаа тэргүүлэгч шилдэг банк гэдгийг нотолж байна.
 
ХасБанкны энэхүү амжилтууд нь үүсэн байгууллагдсан цагаасаа эхлэн баримталж ирсэн Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдэлсэн цогц бодлого, шударга үйл ажиллагаа, мэргэжлийн, чадварлаг хамт олон, харилцагчдын төлөөх итгэл зүтгэл, компанийн сайн засаглалтай шууд холбоотой билээ.