МЭДЭГДЭЛ
ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДИЙН АНХААРАЛД
Өмнөговь аймгийн Гурван тэс сум дахь ХасБанкны тооцооны 68-р төвийн үйл ажиллагааг 4-р сарын 30-ны өдрөөр тасалбар болгон зогсоож, Өмнөговь аймгийн салбарт нэгтгэж буйг мэдэгдэж байна.
Орон нутгийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан ХасБанкны удирдлагын шийдвэрээр ХасБанкны тооцооны 68-р төвийн үйл ажиллагааг зогсоож, Өмнөговь аймгийн салбарт нэгтгэж буй энэхүү ажлыг бид иргэд, харилцагч та бүгдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавин, түргэн шуурхай зохион байгуулах болно.
Өнөөдрийг хүртэл бидэнд итгэж, ХасБанкыг сонгон үйлчлүүлж ирсэн Гурван тэс сумын нийт иргэд, байгууллагууд, харилцагч та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд үүсч буй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд бидний ажилд туслан, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.