
ХАСБАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
ХасБанкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2013 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Бэст Вестерн Туушин зочид буудлын Сүлд танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд нийт 13 хувьцаа эзэмшигч оролцож, 99.05 хувийн ирцтэйгээр хуралдан дараах асуудлуудыг хэлэлцэж баталсан юм.
- ХасБанкны 2013 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүнгийн тайлан, 2013 оны аудитын үр дүн болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэж баталлаа.
- 2013 оны ноогдол ашиг хуваарилах эсэх асуудлыг хэлэлцээд банкны цаашдын өсөлт, хөгжлийг хангах үүднээс ноогдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэлээ.
- ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох, улируулан сонгох асуудлаар хэлэлцэж, нэр дэвшсэн гишүүдийг баталлаа.
- Хувьцаа эзэмшигчид мөн ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны төсвийг хэлэлцэж, баталсан болно.