Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


САНАСНАА ГҮЙЦЭЭХ САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ АЯН ЭХЭЛЭЭ

Монгол Улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг ХасБанк урин дулаан хавар цаг, бизнесийн сэргэлтийн үе ирж буйтай холбогдуулан нийт иргэд, харилцагчиддаа санхүүгийн эрх чөлөөг олгох зорилгоор  бүх  төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүдээ таатай нөхцөлөөр олгож эхэллээ.
 
ХасБанк харилцагчдынхаа хэрэглээний болон бизне сийн бүх төрлийн зээлийн хэрэгцээn шаардлагыг хангах зорилгоор “Санаснаа гүйцээх санхүүгийн эрх чөлөө” уриатай зээлийн аяныг Улаанбаатар хот болон орон нутаг дахь ХасБанкны бүх салбар, нэгжүүдээрээ 5-р сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулж байна.
 
Эрхэм та энэхүү аяны хүрээнд ХасБанкны өөрт ойр байрлах салбарт хандсанаар бидний санал болгож буй бүх төрлийн зээлийн бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэгтэй мэдээллүүдийг авахаас гадна, чадварлаг зээлийн мэргэжилтнүүдээс мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой юм.
 
Банк зээлийн өдөрлөгийн үргэлжлэх хугацаанд үйлчлүүлэгч, харилцагчиддаа зориулан төрөл бүрийн урамшуулал зарласан ба Мобайл банкны АМАR үйлчилгээ, Интернет банкны үйлчилгээ, болон бүх төрлийн зээлийн өргөдлийг ямар нэгэн төлбөр, шимтгэлгүйгээр авах боломжийг та бүхэнд олгож байна.
 
ХасБанк нь иргэд, бичил бизнес эрхлэгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурласан банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж ажилладаг. ХасБанкны танд санал болгож буй зээлийн бүтээгдэхүүнүүд санаснаа гүйцээх санхүүгийн эрх чөлөөг танд олгоно.