Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк мэдээллийн аюулгүй байдлаа Олон Улсын стандартад нийцүүллээ

Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь аливаа салбарын нэн тэргүүний зорилт, зайлшгүй шаардлага болсон энэ цаг үед Монгол Улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХасБанк мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 27001 стандартад банкны мэдээллийн технологийн дэд бүтцээ бүхэлд нь хамруулж, олон улсын стандартын тогтолцоог амжилттай нэвтрүүллээ.
 
Энэхүү стандартын шаардлагыг хангаснаар XacБанк нь Монгол улсын банк, санхүүгийн салбарт олон улсын стандартыг нэвтрүүлсэн анхдагч нь болж байгаа юм.
 
Уг стандартын шаардлагыг хангасан байдалд Олон улсын итгэмжлэлийн байгууллагуудын эхний гуравт ордог JAZANS (Joint accreditation system of Australia & New Zealand) байгууллагаар итгэмжлэгдсэн AQC байгууллагаас ХасБанкны мэдээллийн технологийн нэгжүүдийн үйл ажиллагаанд аудит хийж, ISO 27001 стандартын шаардлагыг бүрэн хангасан байгууллага хэмээн дүгнэж, гэрчилгээг олгосон юм.
 
Энэхүү стандартыг нэвтрүүлснээр банкны мэдээллийн технологийн дэд бүцэд хамаарах мэдээллийн хөрөнгийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах тогтолцоо бий болж түүгээр дамжин харилцагчдад үзүүлж буй банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний тасралтгүй, найдвартай байдал хангагдах болно.
 
Мөн Банкны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын салбар, тооцооны төвүүдийн хяналтын камерийн системүүдийг бүрэн шинэчлэн сайжрууллаа.