Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


“ХасБанк” шилдэг түншээр шалгарлаа

Дэлхийн банкны группын гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци 6 дахь удаагаа болж буй “Дэлхийн худалдааны түншүүд” хэмээх олон улсын хурлаа Португалийн нийслэл Лисбон хотноо амжилттай зохион байгууллаа. Энэхүү хуралд 56 орны шилдэг 120 орчим банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид чуулсан бол Монгол Улсаас ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир, ХасБанкны Корпорейт Банкны Газрын Олон Улсын Банкны Албаны менежер О.Мөнхмандах нар оролцсон юм.
 
“Худалдаа бол амьдралыг тэтгэгч цус юм” уриатай явагдсан энэхүү хурлын үеэр Олон Улсын Санхүүгийн Корпораци нь өнгөрсөн жил Олон Улсын худалдааны санхүүжилтийн салбарт амжилт гаргасан 25 шилдэг банкийг таван тивээс шалгаруулсан ба ХасБанк The Best Partner in Fragile Countries буюу Хөгжиж буй орнууд дахь шилдэг түнш шагналыг гардан авлаа.