Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР САНАЛ АВАХ ТУХАЙ

ХасБанк нь 2010 оноос эхлэн Эко бүтээгдэхүүн борлуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөр нь Монголын Мянганы Сорилтын Сан, Цэвэр Агаарын Сан, “Улаанбаатар - Цэвэр Агаар Төсөл”-ийн санхүүжилтээр хэрэгжсэн хэд хэдэн төслөөс бүрдсэн хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн гол зорилго нь гэр хорооллын иргэдэд чанартай, хямд үнэ бүхий эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар нүүрсний хэрэглээг багасгаж, улмаар агаарын бохирдлыг бууруулах явдал юм. ХасБанк энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нүүрстөрөгчийн ялгарлын бууралтыг худалдах чиглэлээр MicroEnergy Credits болон Impact Carbon компаниудтай хамтран ажиллаж байна. Банкны хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХасБанкны холбогдох ажилтнаас асуух боломжтой.
 
Та бүхэн хөтөлбөрийн талаарх санал, хүсэлтээ ХасБанкны Эко бүтээгдэхүүний борлуулалтын цэгүүдэд биечлэн ирж өгөх боломжтойгоос гадна Эко банкны хэлтсийн мэргэжилтэн Б.Батсанаад 11-318185 (1613) утсаар болон batsanaa.b@xacbank.mn цахим хаягаар өгнө үү.
 
Санал хүсэлтийг 2014 оны 3 дугаар сарын 31–ний өдөр хүртэл хүлээн авах болно.  
 
Доорхи хаягаар хөтөлбөрийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ ирүүлэх боломжтой бөгөөд биечлэн санал, хүсэлтээ илэрхийлэх бол Төслийн борлуулалтын цэгүүдэд байгаа Санал хүсэлтийн дэвтэрт санал хүсэлтээ бичнэ үү.
 
Утасны дугаар
ХасБанк – Төсөл хэрэгжүүлэгч
+976 11- 318185 (1613)
 MicroEnergy Credits компани
 
+1 206 274 6457 
 Бээжин дэх Golden standard байгууллагын  оффис
+86 15011362067
Цахим шуудан
MicroEnergy Credits компани
 ХасБанк-Төсөл хэрэгжүүлэгч
Бээжин дэх Golden standard байгууллагын  оффис

 

Монгол Улсын Засгийн газрын тусгай сан – Цэвэр Агаарын сан
Агаарын тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу батлагдсан бодлого, хөтөлбөр болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, санхүүжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын тусгай сан - Цэвэр агаарын сан байгуулагдсан.
http://www.caf.mn 

Монголын Мянганы Сорилтын Сангийн Цэвэр агаар төсөл
Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шинэ төслийн саналыг АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-д өргөн барьсаны дагуу гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сууцыг ашиглуулах, түүнчлэн сэргээгдэх эрчим хүч боловсруулахад дэмжлэг үзүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар төсөл”-ийг 2010-2012 оны хооронд Мянганы Сорилтын Сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн болно.
 
Улаанбаатар-Цэвэр агаар төсөл
Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой Улаанбаатар –Цэвэр Агаар Төсөл.
http://www. usip.mn
 
MicroEnergy Credits
MicroEnergy Credits компани нь 2007 онд байгуулагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын бичил санхүүгийн байгууллагуудыг цэвэр эрчим хүчний санхүүжилт хийхэд нь туслах цаашлаад нүүрстөрөгчийн ялгарлын бууралтыг арилжаалахад нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
http://www.microenergycredits.com
 
Impact Carbon
Impact Carbon компани нь цэвэр эрчим хүчний хэрэглээг дэмжих болон нүүрстөрөгчийн ялгарлын бууралтад аудит хийдэг байгууллага юм.
 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг доорхи линкээс авна уу:

Төслийн тодорхойлолт
Environment Impact Assessment Report
GOLD STANDARD POA PASSPORT
PROGRAMME OF ACTIVITIES DESIGN DOCUMENT (PoA-DD)
COMPONENT PROJECT ACTIVITIES DESIGN DOCUMENT (CPA-DD)
GOLD STANDARD PASSPORT
Project Summary: XacBank Eco Product Distribution Program
ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
LSC REPORT TEMPLATE
GS2684_SSC-VPADD 002-Mongolia_v1.pdf
GS2685_SSC-VPADD%20003-Mongolia_v1.pdf
GS2686_SSC-VPADD%20004-Mongolia_v1.pdf
GS2687_SSC-VPADD%20005-Mongolia_v1.pdf
GS2688_SSC-VPADD%20006-Mongolia_v1.pdf
GS2689_SSC-VPADD%20007-Mongolia_v1.pdf
GS2690_SSC-VPADD%20008-Mongolia_v1.pdf