Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСБАНК 2013 ОНЫ ОНЦЛОХ БАНКААР ШАЛГАРЛАА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг 17 дахь удаагийн “ENTREPRENEUR” ёслолын ажиллагаа 2013 оны 12 дугаар сарын 28-ны үдэш болж, ХасБанк Банкны салбарын 2013 Оны онцлох Энтрепренерээр шалгаран “Хүрэл Меркури” цомын эзэн боллоо.
 
Улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл, бизнесийг санхүүжүүлэхэд банк санхүүгийн байгууллагуудын оролцоо өндөр бөгөөд энэхүү нэр хүндтэй үүргээ хариуцлагатайгаар биелүүлж буйг үнэлэн ХасБанкыг ийнхүү шилдгүүдийн нэгээр өргөмжилсөн байна.
 
Энэхүү шагнал ХасБанк арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлж эхэлсний 12 жилийн ойтой давхцсан нь байгууллагдсан цагаасаа эхлэн харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн технологийн дэвшлийг хамгийн түрүүнд нэвтрүүлэгч байхыг зорин ажиллаж, тогтвортой болон ил тод үйл ажиллагааг чухалчилан, өсөлт хөгжилд тэмүүлсэн харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээнд тохирсон санхүүгийн үйлчилгээг саадгүй хүргэсээр ирсний шагнал юм.
 
Ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж буй Эрхэм харилцагч та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье.