
“ХасЛотто 2” урамшуулалт аяны отгон азтанууд шагналаа гардлаа
Монгол түмэндээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, ирээдүйдээ зориулж мөнгөө хадгалах, өсгөн арвижуулах дадлыг бий болгох зорилгоор Хуримтлалтай монголын төлөө уриан дор ХасБанкнаас зохион явуулж буй ХасЛотто аян 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр 12 дахь удаагийн буюу энэ оны отгон азтанууддаа шагналыг нь гардууллаа.
ХасЛотто 2 аяны арван хоёр дахь удаагийн азтан шалгаруулах нэвтрүүлэг 2013 оны 11 дугаар сарын 30-ны үдэш Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр үзэгч, харилцагчдад хүрч 10-н саятан, аймаг бүрээс шалгарах бүсийн 21, гадаадад хосоороо аялах 1 азтан, супер шагнал болох автомашины 1 азтан тус тус шалгарлаа. ХасЛотто 2 аяны хамгийн отгон азтанаар хугацаагүй хадгаламждаа тогтмол мөнгөн дүн байршуулсан, хүүхдийн хадгаламжаа шинээр нээсэн, хугацаатай хадгаламжиндаа орлого нэмсэн зэрэг олон төрлийн үйлчилгээг авсан харилцагчид азтан болон шалгарчээ.
Азтанууддаа шагналыг нь өнөөдөр ХасБанкны төв байран дээр гардуулсан бөгөөд Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Орхон аймаг, УБ хотын ХасБанкны харилцагчид азтаанар тодорч 1 сая төгрөг гардаж авсан бол Хөвсгөл аймгийн харилцагч гэр бүлийнхээ хэн нэгэнтэй гадаадад аялах эрх, УБ хотын Баянгол салбарын харилцагч Сэрээнэндагва цоо шинэ автомашиныхаа түлхүүрийг гардаж авсан юм.
Ийнхүү ХасЛотто 2 аян амжилттай зохион байгуулагдан өндөрлөж буй боловч
ХасБанкнаас хуримтлалтай монголын төлөө уриатай энэхүү аянаа үргэлжүүлэн энэ сарын 1-ээс 2014 оны 2-р сарын 28-ыг дуустал 3 сарын хугацаанд зарлаж байна. Хадгаламжиндаа 100,000 төгрөгөөс дээш дүнгээр орлого хийсэн болон шинээр хадгаламж нээсэн эрхэм харилцагч та ХасЛотто аянд оролцож 2 өрөө байрны эзэн болоорой.