Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Хүндэт Хасчуудаа,
 
Та бүхэндээ дэлхийн санхүү банкны салбарын мэдээллийн тэргүүлэх The Banker сэтгүүлээс Монгол улсын оны шилдэг банк гэсэн шагналыг хүртсэнд удирдлагын багийн нэрийн өмнөөс баяр хүргэж байгааг хүлээн авна уу!
 
Энэхүү сэтгүүл нь та бүхний мэдэх Financial Times сонинг эрхлэн гаргадаг байгууллагын банк санхүүгийн салбарт зориулагдсан мэдээллийн суваг нь болж дэлхийн 180 илүү оронд хэвлэгдэн гарч тухайн салбарынхаа мэдээлэл судалгааны гол эх үүсвэр болдог гэдгээрээ нэр хүндтэй тооцогддог.
 
Та бүхний хичээл зүтгэл Монгол улсын банкны салбар дотроо тэргүүлэх түвшинд хүрч байгаагийн нэгэн хараат бус үнэлэмж нь энэ болж байна. Энэхүү шагнал нь та бид хамтдаа төлөвлөж зорьсон оргил өөдөө итгэл төгс өгсөж байгаагийн нэгээхэн баталгаа нь бас энэ болж байна.
 
Нийт Хасчууддаа хэтийн зорилт, эрхэм зорилгынхоо төлөө улам амжилттай, эрчтэй урагшлан шинэ шинэ оргилуудын дээр хамтдаа гарахыг хүсэн ерөөе!
 
Бид Эх Орондоо Хайртай!
 
Д. Бат-Очир
Гүйцэтгэх Захирал
ХасБанк