Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Харилцагчийн Үйлчилгээний Төв шинэ системд шилжлээ

ХасБанкны “Харилцагчийн үйлчилгээний төв”-өөс харилцагч үйлчлүүлэгчиддээ хүргэдэг банктай холбоотой бүхий л төрлийн мэдээлэл, үйлчилгээ шинэ системийн тусламжтайгаар өмнөхөөс илүү найдвартай, шуурхай хэлбэрээр танд хамгийн ойр сувгаар дамжин очдог боллоо. Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээнээс гадна харилцагч санал хүсэлтээ 1888 лавлах утас /энгийн утасны тарифтай/, и-мэйл, эсвэл вэб чатын үйлчилгээгээр дамжуулан “Харилцагчийн үйлчилгээний төв”-тэй холбогдох боломжтой. Харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн энэхүү үйлчилгээндээ бид энэ удаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ системийг нэвтрүүлж, та бүхний хэрэглээнд дэвшил авчирч байна.
 
ХасБанк “Харилцагчийн үйлчилгээний төв”-ийг Монголын банк, санхүүгийн салбарт хамгийн анх нэвтрүүлснээс хойш 7 жилийн турш амжилттай ажилласны зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ цаг үеийн хэрэгцээ, шаардлагыг даган тасралтгүй хөгжүүлэхийг зорьж ирсний үр дүнд дээрх шинэ системийг нэвтрүүлсэн билээ. Шинэ систем нь орчин үеийн техник технологийн хөгжилд суурилсан, нууцлал хадгалах өндөр түвшний систем учраас банк, харилцагч хоорондын амьд харилцааг амар хялбар, шуурхай, бас илүү найдвартай болгож буй юм. Уг шинэчлэлд харилцагч, үйлчлүүлэгч та бүхний хүсэлт, зөвлөгөө хамгийн гол үүрэг гүйцэтгэснийг энэ ялдамд талархан дурсах нь зүй болов уу.
 
Та “Харилцагчийн үйлчилгээний төв”-тэй 24 цагийн турш 1888 лавлах утас болон info@xacbank.mn и-мэйл хаягаар хаанаас ч холбогдох боломжтой.