
ХАСЛОТТО 2 УРАМШУУЛАЛТ АЯНЫ АРВАН НЭГ ДЭХ УДААГИЙН АЗТАНУУД ТОДОРЛОО
Монгол түмэндээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, ирээдүйдээ зориулж мөнгөө хадгалах, өсгөн арвижуулах дадлыг бий болгох зорилготой ХасБанкны зохион явуулж буй ХасЛотто аян хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Энэхүү аян нь монголдоо хамгийн өндөр шагналын сантай, хамгийн урт хугацаанд үргэлжилж буйгаараа онцлог бөгөөд сар бүр азтан шалгаруулж ХасБанкныхаа эрхэм харилцагчиддаа бэлэг барьж байдаг билээ. ХасЛотто 2 аянд хуримтлалаа нэмэгдүүлэн хадгалж буй бүх харилцагчид оролцохын зэрэгцээ, ХасБанкны цахим үйлчилгээг ашиглан мөн оролцох боломжтой болсныг та бүхэн мэдэх буй за.
ХасЛотто 2 аяны арван нэг дэх удаагийн азтан шалгаруулах нэвтрүүлэг 2013 оны 10 дугаар сарын 30-ны үдэш Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр үзэгч, харилцагчдад хүрч 10-н саятан, супер шагнал болох байрны 1 азтан тус тус шалгарлаа. ХасЛотто 2 аяны өмнөх жилийн аянаас ялгарах гол онцлог нь хугацаагүй хадгаламж эзэмшигчид тогтмол байршуулсан мөнгө болон цахим гүйлгээний эрхээр оролцох болсон билээ. ХасЛотто 2 аяны уг шалгаруулалт нь дэлхийн хуримтлалын өдрийн өмнө болж, азтан болсон баярт мэдээг эрхэм харилцагч нартаа дуулгаж байгаа нь үнэхээр онцлууштай үйл явдал боллоо. Энэ удаад хугацаагүй хадгаламждаа орлого хийж, сарын хугацаанд тогтмол үлдэгдэлтэй байлгаснаар азтан болсон тохиолдол гарсанаараа энэ удаагийн шалгаруулатыг улам бүр содон болгосон юм.
Ийнхүү ХасЛотто 2 аян дуусахад ердөө ганцхан сарын хугацаа үлдээд байгаа бөгөөд супер шагнал болох автомашин тэргүүтэй 32 шагналын эзэн 11 дүгээр сарын 30-д тодрох болно. Та хуримтлалаа нэмэгдүүлж ХасЛотто аяндаа амжиж оролцоорой.
Ингээд та бүхэндээ энэ удаагийн азтануудыг танилцуулъя.
Салбарын нэр | Шагнал | Данс |
Нэг сая төгрөг | ||
УБ, БҮТ 4 | Саятан | 5000361280 |
УБ, Оргил тооцооны төв | Саятан | 5000561973 |
УБ, Ард салбар | Саятан | 5000785746 |
Сэлэнгэ, Хөтөл тооцооны төв | Саятан | 5000871222 |
УБ, 100 айл салбар | Саятан | 5000948176 |
Баянхонгор, Хонгор тооцооны төв | Саятан | 5001006427 |
УБ, 10-р хороолол тооцооны төв | Саятан | 5001001296 |
УБ, Өнөр тооцооны төв | Саятан | 5001011781 |
Орхон, Эрдэнэт салбар | Саятан | 5001016567 |
УБ, Баянгол салбар | Саятан | 5001022766 |
Супер хонжвор БАЙР | ||
Өвөрхангай салбар | Байр | 5000405773 |
“Хуримтлуулсан төгрөг бүр тань аз, амжилт авчрах болтугай”
Хуримтлалтай Монголын төлөө