Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк хүүхдэд ээлтэй шилдэг байгууллагаар шалгарлаа

Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монголын Сурагчдын холбоо хамтран Нийслэлийн хүүхэд, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, тэдний сурч боловсрох, хөгжих орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан 14 байгууллагыг “Нийслэлийн хүүхдэд ээлтэй шилдэг байгууллага”-аар шалгарууллаа. Энэ шалгаруулалт нь сурагчдын дунд явуулсан санал асуулга дээр үндэслэн явагдсанаараа ихээхэн онцлог боллоо.
 
Монгол Улсдаа нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХасБанк хүүхдэд ээлтэй шилдэг 14 байгууллагын нэгээр шалгарлаа. ХасБанк нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын чиглэлээр, тэр дундаа хүүхдийн хөгжил, сайн сайхны төлөө олон ажил хийсээр байгаа билээ. Үүний нэг жишээ бол хүүхдэд нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр юм. ХасБанк 2009 оноос хойш Тэмүүлэл, Афлатон хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байгаа ба одоогийн байдлаар нийт 30,000 гаруй хүүхдэд санхүүгийн боловсрол олгоод байна.
 
Голландад төвтэй Child & Youth Finance International олон улсын байгууллага ХасБанкны санаачлан хэрэгжүүлж буй санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр болон хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлж “Хүүхэд Залуучуудын Бүтээгдэхүүн, Үйлчилгээг Санаачлан Хошуучлагч Банк” хэмээх хүндтэй шагналыг олгосон нь ХасБанкны хүүхдийн сайн сайхны төлөө хийж буй ажлууд Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний нотолгоо юм.
 
Тус банк нь хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, Монгол Улсад биеийн тамир спортыг хөгжүүлэх, түүн дотроос багийн спортыг хөгжүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн дээд лигийн “SBL Хасын Хүлэгүүд”, хөлбөмбөгийн “Хасын Хүлэгүүд” багийг ивээн тэтгэж, хоёр багийн олон жилийн өндөр амжилтын суурийг тавилцаж байна. Мөн “Дуулиан-2020” тэмцээнийг анх үндэслэн санаачлагчдын нэг бөгөөд жил бүр 10 сургуулийн баг тамирчдыг ивээн тэтгэж оролцдог шилдэг ивээн тэтгэгч юм.
 
ХасБанк сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн 29-р дунд сургуульд суралцаж буй хүүхэд багачуудын сурч хүмүүжих орчинг сайжруулах зорилго бүхий бүтээн байгуулалтын ажлыг санаачилж, олон байгууллагыг уриалан сургуулийн ойр орчимд хашаа, сагсан бөмбөгийн талбай, болон бага оврын хүлэмж зэргийг барьж байгуулсан бол бүх нийтээр мод тарих өдөр тус банкны ажиллагсад Хан-Уул дүүргийн 63-р тусгай сургуулийн гаднах талбайд мод тарих ажлыг амжилттай зохион байгуулсан. Ийнхүү ХасБанк нийгэм болон хүүхдийн сайн сайхны төлөө үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.