
ХАСЛОТТО 2 УРАМШУУЛАЛТ АЯНЫ АРАВ ДАХЬ УДААГИЙН АЗТАНУУД ТОДОРЛОО
Монгол түмэндээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, ирээдүйдээ зориулж мөнгөө хадгалах, өсгөн арвижуулах дадлыг бий болгох зорилготой ХасБанкны зохион явуулж буй ХасЛотто аян хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Энэхүү аян нь монголдоо хамгийн өндөр шагналын сантай, хамгийн урт хугацаанд үргэлжилж буйгаараа онцлог бөгөөд сар бүр азтан шалгаруулж ХасБанкныхаа эрхэм харилцагчиддаа бэлэг барьж байдаг билээ.
ХасЛотто 2 аяны арав дэх удаагийн азтан шалгаруулах нэвтрүүлэг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны үдэш Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр үзэгч, харилцагчдад хүрч 10-н саятан, 1 аяллын азтан, супер шагнал болох автомашины 1 азтан тус тус шалгарлаа. ХасЛотто 2 аян нь өмнөх жилийн аянаас ялгарах гол онцлог нь хугацаагүй хадгаламж эзэмшигчид тогтмол байршуулсан мөнгө болон цахим гүйлгээний эрхээр оролцох болсон билээ. Энэ удаад хугацаагүй хадгаламждаа орлого хийсэн, тогтмол үлдэгдэл байршуулсан хэд хэдэн харилцагч азтанаар тодорсон нь онцлог үйл явдал байлаа.
Ийнхүү ХасЛотто 2 аян дуусахад ердөө хоёрхон сарын хугацаа үлдээд байгаа бөгөөд супер шагнал болох байр тэргүүтэй 43 шагналын эзэн 10,11-р сард тодрох болно.
Дараагийн шалгаруулалтын нэвтрүүлэг 10-р сарын 30-ны өдөр болох ба 10 саятан, супер шагнал болох байрны 1 азтанг тус бүр шалгаруулна. Та бүхэн хуримтлалаа нэмэгдүүлж ХасЛотто аяндаа оролцоорой.
Ингээд та бүхэндээ энэ удаагийн азтануудыг танилцуулъя.
Салбарын нэр | Шагнал | Данс |
Нэг сая төгрөг | ||
113 | Саятан | 5000915787 |
170 | Саятан | 5000995154 |
116 | Саятан | 5000862843 |
116 | Саятан | 5000428990 |
103 | Саятан | 5000522081 |
130 | Саятан | 5000980143 |
140 | Саятан | 5000230994 |
105 | Саятан | 5000039984 |
128 | Саятан | 5000924849 |
113 | Саятан | 5000271164 |
Гадаадад аялах эрх | ||
137 | Аялах эрх | 5000972260 |
Супер хонжвор МАШИН | ||
109 | Машин | 5000273458 |
“Хуримтлуулсан төгрөг бүр тань аз, амжилт авчрах болтугай”
Хуримтлалтай Монголын төлөө