Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк стратегийн шинэ хөрөнгө оруулагчаа хүлээн авлаа

ХасБанкны толгой компани ТэнГэр Санхүүгийн Нэгдэл Японы Орикс корпорацын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ баталгаажсанаар Орикс корпорац нь ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн шинэ хөрөнгө оруулагч болсон. 2013 оны 9 дүгээр сарын 19-нд болж өнгөрсөн ХасБанкны  ТУЗ-ийн ээлжит хуралд стратегийн шинэ хөрөнгө оруулагч болох Япон Улсын Орикс корпорацийг төлөөлөн ХасБанкны ТУЗ-ийн шинэ гишүүн ноён Шүжи Ирие оролцлоо.
 
Ийнхүү ХасБанк Монгол Улсад хамгийн олон Дэлхийн хэмжээний нэр хүндтэй байгууллагаас бүрдсэн хувь нийлүүлэгчидтэй банк гэдэг байр сууриа улам бэхжүүллээ.
 
 
ХасБанк Олон улсын санхүүгийн салбарт манлайлагч Орикс корпорацитай стратегийн түншлэлд нэгдсэнээр Банкны одоогийн бизнесийн үйл ажиллагаа улам хүрчирхэг болохын зэрэгцээ Монголын санхүүгийн салбарын засаглал, чадавхийг шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулна.
 
ОРИКС КОРПОРАЦИ
Япон Улсын Токио хотод төвтэй Орикс Корпораци (www.orix.co.jp) нь 1964 онд байгуулагдсан ба дэлхийн 27 улс орон, бүс нутагт даатгал, лизинг, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө болон аялал жуулчлал зэрэг салбаруудад санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг дэлхий даяар тархсан сүлжээ бүхий тэргүүлэгч компани юм.