Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСЛОТТО 2 АЯНЫ НАЙМ ДАХЬ УДААГИЙН АЗТАНУУД ТОДОРЛОО

Монгол түмэндээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, ирээдүйдээ зориулж мөнгөө хадгалах, өсгөн арвижуулах дадлыг бий болгох зорилготой ХасБанкны зохион явуулж буй ХасЛотто аян хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Энэхүү аян нь монголын банкны секторын хамгийн өндөр шагналын сантай, хамгийн урт хугацаанд үргэлжилж буйгаараа онцлог бөгөөд сар бүр азтан шалгаруулж ХасБанкныхаа эрхэм харилцагчиддаа бэлэг барьж байдаг билээ. ХасЛотто 2 аянд хуримтлалаа нэмэгдүүлэн хадгалж буй бүх харилцагчид оролцохын зэрэгцээ, ХасБанкны цахим үйлчилгээг ашиглан мөн оролцох боломжтой болсон юм.
 
ХасЛотто 2 аяны найм дахь удаагийн азтан шалгаруулах нэвтрүүлэг 2013 оны 7 дугаар сарын 30-ны үдэш Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр үзэгч, харилцагчдад хүрч 10-н саятан, гадаадад аялах 1 эрх, мөн супер шагнал болох автомашины азтангууд тодорлоо. Энэ удаад Улаанбаатар хотын Оргил тооцооны төвийн харилцагч автомашины азтанаар тодорсон бол мөн Улаанбаатар хотын Сүхбаатар салбарын харилцагч гадааадад аялах аяллын азтанаар, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгууд болон Улаанбаатар хотын хадгаламж эзэмшигч 10 харилцагч саятнаар шалгарлаа.
 
ХасЛотто 2 аяны дараагийн буюу ес дэх удаагийн азтан шалгаруулалтын нэвтрүүлэг 8-р сарын 30-ны өдөр болох ба 10 саятан, аймаг бүрээс 21 бүсийн азтан, 10 азтан сургалтын төлбөр хожих юм. Та бүхэн хуримтлалаа арвижуулж ХасЛотто аяндаа оролцоорой.
 
Ингээд та бүхэндээ энэ удаагийн азтануудыг танилцуулъя.
 
Шагнал
Салбар, нэгжийн нэр
Данс
1 сая төгрөг
УБ, Баянгол салбар
5000394163
1 сая төгрөг
УБ, Сүхбаатар салбар
5000965844
1 сая төгрөг
Дорнод салбар
5000970596
1 сая төгрөг
УБ, Бизнес үйлчилгээний төв 2
5000882131
1 сая төгрөг
УБ, Хан-Уул салбар
5000966413
1 сая төгрөг
УБ, Сансар салбар
5000969625
1 сая төгрөг
Дархан, ОУХТөв тооцооны төв
5000970812
1 сая төгрөг
Дархан, ОУХТөв тооцооны төв
5000963439
1 сая төгрөг
Орхон, Эрдэнэт салбар
5000854931
1 сая төгрөг
УБ, Орон сууцны зээлийн төв
5000972287
Гадаадад аялах эрх
УБ, Сүхбаатар салбар
5000913330
Автомашин
УБ, Оргил тооцооны төв
5000962196
 
 
“Хуримтлуулсан төгрөг бүр тань аз, амжилт авчрах болтугай”
Хуримтлалтай Монголын төлөө