Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Гамшигийн эсрэг сургалт зохион байгууллаа

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд, Аврах, гал унтраах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, машин техникийн туслалцаатайгаар ХасБанкны Ард салбар дээр “Гал унтраах суургуулилт”-ыг 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

ЧД-ийн ОБХ-ийн гал түймрийн улсын байцаагч хошууч Э.Эрдэнэбаатар Ард салбарын ажиллагсдад “Галын аюулаас урьдчилан сэргийлэх”, гал гарсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар хичээл зааж, дадлага сургуулилтад Банкны ажиллагсад хэрхэн оролцох, ямар үүрэг гүйцэтгэх талаар зааварчилгаа өгөв.

 

Дадлага сургуулилтын үеэр гал гарсан тухай зарлан мэдээлэл хүргэх, Банкны ажиллагсдыг аюулгүй бүс рүү гаргах, гал унтраах ангийн бүрэлдэхүүний туслалцаатайгаар галын голомтоос гарах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх болон ажилтнууд гал унтраагуур ашиглах дадлага сургуулилт хийлээ.