
ХАСБАНК даатгалын компаниудтай хамтран даатгалын зуучлалын үйлчилгээг хэрэгжүүлэхээр боллоо
Санхүүгийн цогц үйлчилгээг хүргэгч, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХасБанк нь Даатгалын Зуучлалын Үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. Өндөр хөгжсөн орнуудын иргэд санхүүгийн болон даатгалын үйлчилгээг нэг дор банкны байгууллагаас авах боломжтой байдаг бөгөөд энэхүү боломжийг ХАСБАНК иргэд, харилцагч та бүхэндээ олгож байна.
ХАСБАНК нь Монгол улсын даатгалын зах зээлд нэр хүндтэй, туршлагатай байгууллагууд болох Монгол даатгал, Тэнгэр даатгал, Практикал даатгал, Номин даатгал, Мандал даатгал гэсэн компаниудтай хамтран ажиллахаар болж даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Иргэд эхний ээлжинд Улаанбаатар хотод байршиж буй ХасБанкны 12 салбараар дамжуулан Эд хөрөнгийн даатгал, Тээврийн хэрэгслийн даатгал, Гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгал, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулж болох ба энэ оны дөрөвдүгээр улиралаас эхлэн даатгалын үйлчилгээг ХасБанкны Монгол орон нутаг дахь бүх салбар, нэгжээр дамжуулан авах боломж бүрдэх юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь ард иргэдийг нэг цэгээс санхүүгийн цогц үйлчилгээнд хамрагдах боломжоор хангах, нийгэмд даатгалын ач холбогдлыг таниулах улмаар эрсдэлийг зөв тооцон ажиллаж, амьдрах соёлыг түгээхэд чухам алхам болж байгаа юм.