
ХасБанк 8 (+/-1) хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэллээ
Монголын банк санхүүгийн зах зээлд тэргүүлэгч ХасБанк нийт харилцагч, иргэддээ мөрөөдлийн орон сууцаа худалдан авахад нь зориулж жилийн 8 (+1) хувийн хүүтэй орон сууц худалдан авах зээлийг олгож эхэллээ. Жилийн 8 (+1) хувийн хүүтэй орон сууцны зээлийн нөхцөл шалгуурыг хангаж буй хэн бүхэн ХасБанкны Улаанбаатар хот дахь нэр бүхий доорх салбарууд болон хөдөө орон нутаг дахь бүх салбар, тооцооны төвөөр дамжуулан зээлийн хүсэлтээ гаргахаас гадна зээлийн зөвлөгөө, бүрдүүлэх материалын зааварчилгааг авах боломжтой.
Мөн эрхэм харилцагч та өмнө нь авсан орон сууцны зээлээ 8 (+1) хувийн хүүтэй орон сууцны зээл рүү шилжүүлэхийг хүсвэл зээл авсан салбартаа хандан зээлээ хөрвүүлэх бүрэн боломжтой.
Таны зээлийн хүсэлтийг бид зохих журмын дагуу түргэн шуурхай шийдвэрлэж ажиллах болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөөг ХасБанкны 1888 дугаарын лавлах утас, бүх салбар нэгж, info@xacbank.mn хаяг болон www.xacbank.mn цахим хуудаснаас авна уу.
Улаанбаатар хотод зээл олгох салбар, тооцооны төвүүд
Салбарын нэр: | Утас: |
Улаанбаатар хот дахь Тооцооны 01 дүгээр төв | 311351 |
Чингэлтэй дүүрэг дэх Тооцооны 03 дугаар төв | 312016, 317946 |
Баянзүрх дүүрэг дэх Тооцооны 05 дугаар төв | 450479 |
Сонгинохайрхан дүүрэг дэх Тооцооны 06 дугаар төв | 688113 |
Сүхбаатар дүүрэг дэх Тооцооны 08 дугаар төв | 352599 |
Хан-Уул дүүрэг дэх Тооцооны 09 дүгээр төв | 342025 |
Баянгол дүүрэг дэх Тооцооны 16 дугаар төв | 363588 |
Улаанбаатар хот дахь Тооцооны 33 дугаар төв | 454551 |
Орон сууцны зээлийн төв Ард салбар | 317455 |
100 айл салбар Тооцооны 57 дугаар төв | 354572 |
Налайх дүүрэг дэх Тооцооны 28 дугаар төв | 70233369, 70233212 |
Багануур дүүрэг дэх Тооцооны 29 дүгээр төв | 70210500, 70210599 |
Мөн орон нутаг дахь бүх салбаруудаар зээл олгож байна.
Зөв банк ХасБанк