Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Б.САНЖААСҮРЭН:ТОМ ХҮҮГИЙНХЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР БАЙР ХОЖСОНОО МЭДСЭН

5-р сарын 3-ны Баасан гарагт ХасБанкны орон сууцны зээлийн төв буюу Ард салбарт үйлчлүүлэхээр орж ирсэн харилцагчид нэгэн сайхан үйл явдалтай таарсан нь хуримтлалтай Монголын төлөө уриатай ХасЛотто 2 урамшуулалт аяны 5 дах удаагийн азтануудад шагнал гардуулах арга хэмжээ байлаа. Банкны үйлчилгээ авахаар орж ирээд сайхан үйл явдалтай дайралдсанаа билэгшээж шагналаа гардаж авч буй азтануудад баяр хүргэж байсан харилцагчид цөөнгүй байлаа.
 
Энэ оны 4-р сарын 30-ны үдэш Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр үзэгч, харилцагчдад хүрсэн азтан шалгаруулах тохирлоор 11 харилцагч тус бүр нэг сая төгрөг, нэг харилцагч супер шагнал болох байрны эзэн болсон байна. Энэ удаад С.Оюун-Эрдэнэ, Л.Завьмөнх, Г.Ганчимэг, А.Наранбаатар, О.Оюунжаргал, А.Нацагдорж, Ш.Цэцэгмаа, Б.Баасандорж, Г.Ганболд, Д.Долгормаа, Т.Ирвэс нар тус бүр нэг сая төгрөг хожиж шагналаа гардан авсан бол ХасЛотто аяны супер хонжвор болох байрны шагналыг Хөвсгөл салбарын харилцагч Бямбаагийн Санжаасүрэн гардан авч шинэ байрныхаа түлхүүрийг хүлээн авлаа.
 
Санжаасүрэн байр хожсон гэдгээ баттай мэдсэнийхээ дараа энэ сайхан мэдээг ээждээ дуулгахад тэрээр “Миний охин зөв амьдарч байгаа учраас үр шимийг нь хүртэж байна” хэмээн хэлсэн байна. Санжаасүрэнгийн хожсон шинэ байр түүний хуримтлал бий болгож амьдралдаа зөв алхам хийсний үр шим мөн бөгөөд цаашид ч хуримтлалынхаа үр шимийг хүртсээр байх болно.
 
Санжаасүрэн нь Хөвсгөл аймгийн Шинэ Идэр суманд амьдардаг бөгөөд нөхрийн хамт мотоциклийн сэлбэгийн худалдаа эрхэлдэг. Тэдний том хүү нь Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд суралцдаг бөгөөд Улаанбаатар хотод байр түрээсэлж амьдардаг байсан байна. Байр хожсон гэдгээ мэдсэн 5-р сарын 1-ний өдөр түүний том хүүгийнх нь төрсөн өдөр тохиосон агаад том хүүгийнх нь төрсөн өдрөөр ХасБанкны хамт олон санаанд оромгүй, гайхалтай бэлэг барьсанд тун их баяртай байгаагаа хэлж байлаа.
 
ХасБанкны нийт харилцагчдын багахан төлөөлөл болох ХасЛотто аяны азтануудын яриаг сонсоход тэд хуримтлалын ач тусыг сайн ойлгодог нь илт харагдаж байсан юм. Зарим хүмүүс банк гэхээр л мөнгө эргэлдүүлж, зээл олгодог газар гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл банк хүмүүсийн амьдралд тустай зүйл хийж, сайнаар нөлөөлж байгаа нэг жишээ бол ХасЛотто хадгаламжийн аян гэдгийг харилцагчид баталж байлаа.
 
ХасЛотто 2-ын шалгаруулалт сар бүр явагдах бөгөөд сар бүр 10 саятан, 5, 7, 9, 11-р саруудад автомашин, 5-р сард Диснейлэндэд аялах 10 азтан, 6, 10, 12-р саруудад байр, 8-р сард сургалтын төлбөрийн азтан шалгаруулна.
 
Дараагийн шалгаруулалт 5-р сарын 30-нд явагдах бөгөөд автомашин, аялал, 10 саятан, 21 аймаг тус бүрээс 1 саятан тодруулах тул орон нутгийн харилцагчдад азтан болох илүү их боломж байгаа юм байна. Үүнээс гадна аав ээжийн аль нэгний хамт Диснейлэндэд аялах 10 азтай хүүхдийг шалгаруулах тул харилцагч та бүхэн өөрсдийнхөө болон хүүхдийнхээ хадгаламжинд орлого нэмж ХасЛоттод оролцох боломжтой болох юм байна.