Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк дахин ТОП 5 Банкны нэгээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАТ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг “ТОП 150” аж ахуйн нэгж шалгаруулалтанд ХасБанк 4 дэх удаагаа Монгол Улсын ТОП 5 Банкны нэгээр шалгарлаа.
 
Банк 2012 онд нийт хөрөнгийн хэмжээгээ 1.1 их наяд төгрөгт хүргэсэн нь банкны системийн түүхэнд хамгийн богино хугацаанд 1 их наяд давсан үзүүлэлт байлаа. Мөн 4.9 тэрбум төгрөгийн татварын орлогыг Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оноос 950 сая төгрөгөөр өсөж, Монгол Улсын шилдэг 100 татвар төлөгч байгууллагын нэгээр дахин шалгарсан. Салбар нэгжийнхээ тоог 107 болгон өргөжүүлж, 149 байнгын ажлын байрыг шинээр бий болгосон байна.