
XVII ЖАРНЫ УСАН ЛУУ ЖИЛИЙН ХАСЛОТТО АЯНЫ ОТГОН АЗТАНУУД ТОДОРЛОО
ХасБанкны хамт олон ХасЛотто аяныг анхлан санаачлахдаа Монгол түмэндээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, ирээдүйдээ зориулж мөнгөө хадгалах, өсгөн арвижуулах дадлыг бий болгохыг зорьсон бөгөөд ингэснээрээ бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ч ухамсарлан, хэрэгжүүлж байгаа билээ. 2012 оны 12 сараас ХасЛотто 2 аянаа бүр өмнөхөөсөө ч илүү нөхцөл, шагналтайгаар үргэлжлүүлэн зарласан билээ.
ХасЛотто 2 аяны онцлогуудын нэг нь хуримтлалаа нэмэгдүүлэн, хадгаламжаа өсгөж буй бүх харилцагчид энэхүү аянд оролцохоос гадна цахим үйлчилгээнүүдийг ашиглан гүйлгээ хийсэн харилцагчид оролцох боломжтой боллоо.
ХасЛотто 2 аяны 2 дахь удаагийн азтангууд 2013 оны 1 дүгээр сарын 30-ны үдэш Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр тодорч 10 хүн саятан болж,1 хүн гадаадад аялах эрх, 1 хүн цоо шинэ авто машин хожсон бөгөөд Сар шинийн босгон дээр тодорсон Луу жилийн отгон азтануудад өнөөдөр шагналыг нь ёслол төгөлдөр гардууллаа. Г.Зулцэцэг, С.Энхцэцэг, Ж.Батмөнх, Х. Уранбилэг, Ч. Ариунзаяа, Л.Наранзул, З.Балжмаа, Б.Бат-Энх, С.Доржпалам, Д.Дэлгэрнасан нар Булган, Орхон аймаг, Улаанбаатар хотоос азтанаар тодорч нэг сая төгрөг, Я.Навчаа гадаадад аялах эрхээ гардан авлаа. ХасБанкны хадгаламж эзэмшичдийн төлөөлөл болсон эдгээр харилцагчид ХасБанкинд мөнгөө хадгалуулан, нийлмэл хүүний гайхамшгаар хадгаламжаа өсгөж байдагт талархалтай явдаг талаар дурьдаж, ХасБанкны хамт олонд баярласан талархснаа чин сэтгэлээсээ илэрхийлж байсан юм.
Энэ удаагийн ХасЛоттогийн супер хонжвор болох ЦОО ШИНЭ HUYNDAI NEON I10 маркийн автомашины эзнээр Улаанбаатар хотын Баянгол салбарын харилцагч Д.Эрдэнэцэцэг тодорлоо.
“ХасЛотто 2” аяны дараагийн буюу 3 дахь удаагийн тохирлыг 2013 оны 2-р сарын 28-ны 21 цагт явуулж ээлжит 10 саятан, аймаг бүрээс 1 саятан, 2 дахь байрны эзэнг дахин тодруулна.
Хуримтлалтай Монголын төлөө уриатай “ХасЛотто 2” аян 2013 оны туршид хуримтлалтай иргэдээ азаар мялаах бөгөөд цаашид 4 байр, 5 автомашин, гадаадад аялах 5 эрх, 100 хүн саятан болох боломж үлдсэнийг та бүхэнд дуулгахад таатай байна.
Хуримтлуулсан төгрөг бүр тань аз, амжилт авчрах болтугай.
Хуримтлалтай Монголын төлөө Зөв Банк ХасБанк