Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ШИНЭ ОНЫ ШИНЭХЭН АЗТАН ХАСЛОТТО 2 АЯНААС ТОДОРЛОО

ХасБанкны хамт олон ХасЛотто аяныг анхлан санаачлахдаа Монгол түмэндээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, ирээдүйдээ зориулж мөнгөө хадгалах, өсгөн арвижуулах дадлыг бий болгохыг зорьсон бөгөөд ингэснээрээ бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, хэрэгжүүлж байгаа билээ. ХасЛотто 1 аянаа амжилттай зохион байгуулан, 2012 оны 12 сараас ХасЛотто 2 аянаа бүр илүү нөхцөлтэйгөөр үргэлжлүүлэн зарласан бөгөөд хуримтлалаа 100 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн  харилцагч бүр  энэхүү аянд оролцохын зэрэгцээ ХасБанкны цахим гүйлгээнүүдийг ашиглан Хаслотто 2-т оролцох эрхээ нэмэгдүүлэх боломжтой боллоо. 

ХасЛотто 2 аяны эхний 21 азтан 2012 оны 12 сарын 30-нд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр тодорлоо.
 
Энэ удаагийн шалгаруулалтаар 10 харилцагч 1 сая төгрөг, 10 харилцагч хүүхэд Диснейлэндэд  аялах эрх, 1 харилцагч байр хожсон юм. Азтан болсон бүх харилцагчиддаа баяр хүргэхийн зэрэгцээ, дараа сарын шалгаруулалтанд дахин азтан болох боломжтойг уламжилж, амжилт хүсье.
 
Цаашид ХасЛотто 2-ийн шалгаруулалт сар бүрийн 30-нд МҮОНТ-ээр явагдаж, сар бүр 10 саятан, сондгой саруудад автомашин, 8 дугаар сараас бусад тэгш саруудад  байрны азтанг тодруулна. Мөн улирал бүр бүсийн азтан, хүүхдийн баярыг угтан Диснейлэндийн 10 азтан шалгаруулна.
 
Энэ оны 1-р сарын 30-нд дахин 10 харилцагчийг саятан, 1 хадгаламж эзэмшигчийг автомашинтай болгох болно.
 
Ингээд ХасЛотто-ийн эхний азтан харилцагчдаа танилцуулъя:
 
Шагнал
Салбарын нэр
Дансны дугаар
1 сая төгрөг
УБ, Сүхбаатар
5000421004
1 сая төгрөг
Дорноговь, Замын-Үүд
5000748083
1 сая төгрөг
УБ, ОСЗТөв
5000825764
1 сая төгрөг
Дундговь
5000443622
1 сая төгрөг
Орхон
5000570413
1 сая төгрөг
Увс
5000174214
1 сая төгрөг
УБ, ОСЗТ
5000845009
1 сая төгрөг
УБ, БҮТ-4
5000835038
1 сая төгрөг
УБ, Төв салбар
5000832038
1 сая төгрөг УБ, Сүхбаатар 5000829954
Диснейлэндээр аялах
УБ, Налайх
5000294129
Диснейлэндээр аялах
УБ,Төв талбай
5000714442
Диснейлэндээр аялах
УБ, Баянзүрх
5000044507
Диснейлэндээр аялах
Баруун-Урт
5000317650
Диснейлэндээр аялах
Сэлэнгэ
5000082316
Диснейлэндээр аялах
УБ, Налайх
5000784826
Диснейлэндээр аялах
Орхон
5000314268
Диснейлэндээр аялах
УБ, Гранд
5000331456
Диснейлэндээр аялах
УБ, Сансар
5000847960
Диснейлэндээр аялах
Говьсүмбэр
5000308171
Байр
Орхон
5000540204