ХасБанк шинэ оны босгон дээр хүүхэд багачууд, настан буурлуудаа баярлууллаа
Эх дэлхий, эрдэнэт хүмүүн, эрүүл ашгийг дээдлэн ажилладаг ХасБанк нь нийгмийн хариуцлагын чиглэлээр салбартаа төдийгүй Монгол Улсад тэргүүлэгч байгууллага юм. ХасБанк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн боловсрол, сайн сайхны төлөө санаачлага гарган олон ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. ХасБанк жил бүр хүүхэд багачуудад шинэ жилийн бэлэг өгч баярлуулдаг уламжлалтай билээ.
2012 оны 12 сарын 26-ны өдөр тус банкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очир, Хөгжлийн Алтан Сан ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунчимэг нар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 63-р тусгай сургуулийн шинэ жилийн баяр дээр хамт олноо төлөөлөн 100 хүүхдэд баярын бэлэг гардуулан өглөө. Авъаслаг хүүхдүүдийн бэлтгэсэн үзүүлбэрүүдийг үзэж сонирхон, тэдэнд чин сэтгэлийн урам хайрлаж баяр дээр нь баяр нэмсэн ХасБанкны хамт олонд тус сургуулийн нийт багш, сурагчид талархал илэрхийлсэн юм.
ХасБанк зөвхөн хүүхэд багачуудыг баярлуулаад зогсохгүй ахмад үеийнхнээ хүндлэн, тэднийг баярлуулах зорилгоор уламжлал болгон хийдэг сайн үйлсийн аянг уламжлал ёсоор зохион байгууллаа. 2012 оны 12-р сарын 08-нд ХасБанкны хамт олны төлөөлөл болсон 15 залуу Батсүмбэр дахь ахмадын асрамжийн газарт айлчлан очиж настан буурлууддаа чин сэтгэлийн бэлэг, дэм өгч нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө. Асрамжийн газрын ахмадууд банкны хамт олныг найрсаг дотно хүлээн авч, тэдэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байсан юм.
ХасБанкны хамт олон байгууллагынхаа эрхэм зорилгынхоо дагуу хүүхэд багачууд, настан буурлуудаа баярлуулах ажлыг амжилттай зохион байгууллаа. ХасБанк цаашдаа нийгмийн хариуцлагын чиглэлээр улам олон сайхан зүйлийг хийж бүтээхээр эрч хүчтэй ажиллаж байна.