Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк ЖДҮ-ийг дэмжих эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас 46 сая ам.долларын зээл авлаа

2012 оны 12 дугаар сар 07, Улаанбаатар. Монгол Улсын шилдэг банк, жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийн үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч ХасБанк жижиг дунд бизнесийг дэмжих санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк / ЕСБХБ /-наас 46 сая ам. долларын синдикат зээл хүлээн авах гэрээнд гарын үсэг зурлаа. 

ЕСБХБ-наас ХасБанкинд олгож буй энэ зээл нь банк санхүүгийн системд төдийгүй Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа анхны хамтарсан санхүүжилт болж байгаагаараа онцлог юм. Энэ санхүүжилт нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ЖДҮ-ийг дэмжих ажлын хүрээнд хийгдэж буй томоохон алхам болж байгааг талууд гэрээнд гарын үсэг зурах үеэр онцолж байлаа.
 
Энэ санхүүжилтийн дэмжлэгтэйгээр ХасБанк жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн эх үүсвэрээ бэхжүүлэх,энэ чиглэлд үзүүлдэг үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. ЕСБХБ нь 2006 оноос хойш ТэнГэр Санхүүгийн Нэгдэл, түүний охин компани болох ХасБанкинд санхүүжилт үзүүлэх замаар хамтран ажиллаж ирлээ. ХасБанк цаашид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгож ЖДҮ-ийг дэмжиж, бизнес эрхлэгчиддээ санхүүгийн шилдэг үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.