Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк болон Тера Экспрес ХХК нь 6.2 сая ам долларын импортын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

ХасБанк болон Тера экспресс ХХК нь дамжуулан зээлдүүлэх нөхцөлтэй 6.2 сая ам долларын дүн бүхий импортын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү импортын зээлийн үйл ажиллагаанд олон улсын засгийн газрын харьяа агентлаг болон банк санхүүгийн байгууллагууд оролцсоноороо онцлог байв.
 
Тус зээлийн санхүүжилт нь Шведийн засгийн газрын харьяа экспортыг дэмжигч Эс-И-Кей корпорацаар хийгдэж тус улсын засгийн газрын харьяа И-Кей-Эн агентлагаар баталгаажсан байна. ХасБанк нь дотоодын компаниудын импортын худалдааг дэмжих ажлын хүрээнд зээлийг Недерландын Ай-Эн-Жи банкаар дамжуулан Монголын Тера Экспрес ХХК-д 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан олголоо. Тера Экспресс ХХК нь компанийхаа бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зээлээр Шведийн Волво компанийн албан ёсны дистрибютер болох Монголын Ви-Перформанс ХХК-аар дамжуулан Индонезийн “Панду Инженеринг” үйлдвэрлэгч болон Волвогийн Швед дэх үйлдвэрлэгчдээс хүнд даацын чирэгч, давхар чиргүүлийн импортыг санхүүжүүллээ.
 
И-Кэй-Эн агентлаг болон Эс-И-Кей корпораци нь Шведийн засгийн газрын харьяа байгууллагууд бөгөөд, экспортыг дэмжих зорилгоор зээл олгох, гадаад худалдаанд баталгаа гаргах, зээл олгогч банкуудыг төлбөр төлөгдөхгүй байх эрсдлээс хамгаалах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байна. Энэхүү импортын зээл нь ХасБанк цаашдаа олон улсын жишгээр гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран Монголын томоохон худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч компаниудынхаа санхүүгийн хэрэгцээг хангах эхлэлийг тавьж байгаагаараа онцлог давуу талтай юм.