Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Дэлхийн хуримтлалын өдөр ХасЛотто сугалаат аяны азтанууд хонжвороо гардлаа

ХасБанкны Хуримтлалтай Mонголын төлөө “ХасЛотто” сугалаат аяны 11 дэх удаагийн азтанууд өнөөдөр буюу дэлхийн хуримтлалын өдөр  хонжвороо гардлаа. Энэ удаагийн азтанууд аравдугаар  сарын 30-ны мягмар гарагийн оройн 21 цагт Монголын Үндэсний Олон Нийтийн телевизээр тодорсон юм. “ХасЛотто” сугалаат аяны 11 дэх удаагийн тохирлоор Орхон аймаг, Улаанбаатар хотын иргэд илүү азтай байж тус бүр нэг сая төгрөг, “Супер азтан” нь гадаадад аялах эрхийн бичгийг гардлаа.

Энэ удаагийн тохирлоор Улаанбаатар хотын ахмадууд илүүтэй азтай байсныг дурьдах нь зүйтэй болов уу. Хуримтлалтай Монголын төлөө "ХасЛотто" сугалаат аяны 11 дэх удаагийн тохирлоор азтан болсон Д.Тунгалаг, Г.Зориг, Д.Шараа, С.Наранцацралт, Д.Пүрэвдорж, Д.Жавзан, Ж.Ариунаа, Д.Жадамба, Л.Мөнхзаяа нар саятан болж, Н.Нямсамбуу гэр бүлийнхээ хамт гадаадад аялах эрхийг хожсон. Н.Нямсамбуу Хонг-Конг, Хайнань, Чэжү гэсэн гурван газраас сонголтоо хийж аялах ажээ.

ХасБанкны Төв салбарын хадгаламж эзэмшигч, сая төгрөгийн хонжвороо гардсан азтан Д.Шараа гуай "Би 2012 оны долдугаар сард Сүхбаатарын талбайн баруун талын ХасБанкны салбарт 100 мянган төгрөгөөр анхны хадгаламжаа нээлгээд азтан боллоо. Хадгаламж нээлгэж байхдаа ХасБанкны ажилтнаас азтан болох болов уу гэхэд та заавал азтан болно гэсэн. Ерөөлтэй сайхан үг нь биеллээ олж өвөө нь хадгаламж нээлгээд сая төгрөг хожлоо баярлалаа" гэсэн юм. Мөн азтан болж сая төгрөгөө гардсан, одоо тэтгэвэртээ суугаа түүх судлаач Д.Пүрэвдорж гуай "Өчигдөр гэртээ юм хийгээд сууж байтал ХасБанкны ажилтан утасдаад азтан болсныг дуулгасан. Азтан болсондоо үнэхээр их баяртай байна. Одоо ингээд бодож байхад ХасБанкны нэр их бэлэгдэлтэй юм. Миний өвөг эцгийн нэрийг Хас гэдэг.  Хамгийн хайртай мориных нь мөнгөн хазаар дээр "Хас" тэмдэг байдаг. "Хас" гэдэг үг надад их буян хайрлаж байгаа" хэмээн ярьсан.

Хуримтлалтай Монголын төлөө ХасЛотто аяны 11 дэх удаагийн азтануудын ихэнх нь ахмадууд байсанд ХасБанкны хамт олон ч баяртай байлаа. ХасБанкны Хуримтлалтай Монголын төлөө "ХасЛотто" сугалаат аяны дараагийн хонжворт хадгалмжийн бэлгийн карт 1000, нэг сая төгрөгийн хонжвор 10, гадаадад аялж амрах эрхийн бичиг нэг, "супер хонжвор"-т бүрэн тавилгатай байр нэг үлдсэн гэдгийг сануулъя. Дараагийн тохирол ирэх арваннэгдүгээр сарын 30-ны 21 цагт МҮОНТВ-ээр явагдах болно. Хэрвээ та "ХасЛотто" сугалаат аянд оролцож азтан болохыг хүсвэл хадгаламжаа сар бүр 100 мянган төгрөгөөс дээш төгрөгөөр нэмэгдүүлэх эсвэл шинээр хугацаатай хадгаламж нээлгэхэд хангалттай.


Хуримтлуулсан төгрөг бүр тань аз, амжилт авчрах болтугай.
Хуримтлалтай Монголын төлөө Зөв банк ХасБанк