Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Хасбанк нь банкны үйл ажиллагаанд чиглэсэн “Business Banker Club” байгууллаа

Хасбанк нь банкны үйл ажиллагаанд чиглэсэн “Business Banker Club” байгууллаа. Хасбанкны Байгууллагын Банкны Газар нь “Business Banker Club”/цаашид BBC гэх/-ийг Human Fortis Consulting Co.,ltd-тай хамтран байгууллаа.

Тус клуб нь 2012 оны 5 сарын 9-нд нийт 42 Жижиг Дунд Бизнесийн /ЖДБ/ Харилцагчийн Мэргэжилтэн /ХМ/-ий бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Business Banker Club нь амжилттай ажиллаж буй бизнесмен болон шилдэг залуу удирдагчдаас туршлага судлах, үйл ажиллагаандаа ашиглах, ЖДБ-ийн ХМ-үүд өөрсдийн ажилд тулгарсан асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн байдлаа хуваалцах, хувь хүний чадавхийг хөгжүүлэхэд чиглэсэн юм. Тус клуб нь байгуулагдсанаас хойш 3 удаагийн уулзалт зохион байгуулсан. Клубын уулзалтуудад хүндэт зочид ихээр уригдан оролцож зочдын мэдлэг боловсролоос хуваалцсан өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө.

2012 оны 05 сарын 09-нд Хасбанкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очир урилгаар ирж бидэнд амжилт хүсч, клубыг цаашид амжилттай авч явахыг даалгаж клубын үйл ажиллагааг нээсэн бөгөөд гишүүд Клубын эрхэм зорилго, Хэтийн зорилт, үнэт зүйлс, Бүтэц, Эрх үүргийг баталсан юм.

Танилцуулбал:

Клубын Эрхэм зорилго

• Гишүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, бусадтай харилцах чадварыг төлөвшүүлэх

• Мэргэжлийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллах, туршлага судлах

• Хөгжилд чиглэсэн сургалт, арга хэмжээг зохион байгуулах

• Банкны хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөр санаачлах, хэрэгжүүлэх

Бүтэц бүрэлдэхүүн

 

Хэтийн зорилт

Гишүүдийнхээ мэдлэг боловсрол, хөгжилд чиглэсэн үйлчилгээ үзүүлж, өөрийгөө нээн илрүүлэхэд туслан банкны салбарт манлайлагчид, залуу үеийг бэлтгэнэ.

Үйл ажиллагааны чиглэл BBC клубын үйл ажиллагааны чиглэл нь дараах бүтэцтэй:

• Business solution meeting

• VIP meeting

• Dinner meeting

• Offsite meeting

“Bisuness solution” уулзалтаар БҮТ хариуцсан Захирал Б.Еркинтэй гишүүд уулзалт хийсэн юм. Б.Еркин захирлын ажлын гараа, хэрхэн ажиллаж байсан, яаж амжилтанд хүрсэн тухайгаа бидэнтэй чин сэтгэлээсээ хуваалцсан. Мөн хүн өөрөө хичээж чадах юм бол хүрэхгүй газар, чадахгүй зүйл байхгүйг бидэнд ойлгуулж өгсөн сонирхолтой уулзалт болж өрнөсөн. Үүний дашрамд Humen Fortis consulting Co.,ltd-ээс клубын үйл ажиллагаанд баяр хүргэж босоо хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулсан.

VIP уулзалтаар Тэнгэр санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн Дарга Ч.Ганболд захирлыг урин оролцуулсан. Ч.Ганболд захирлын “Хамгийн үнэтэй мөртлөө үнэгүй зөвлөгөө” гэсэн сэдэв дор явагдсан юм. Энэ зөвлөгөө нь манай гишүүдийн хувьд өмнө нь сонсож байгаагүй шинэ соргог мэдээ зөвлөгөө байсан. Энэ зөвлөгөөг ажил дээр амьдрал дээр ч ашиглах бүрэн боломжтойг гишүүд сайшааж хүлээн авсан.

Клубын үйл ажиллагаа нь Хасбанкны ЖДБ-ийн ХМ-үүдийн мэдлэгийг дээшлүүлж, бусадтай харилцах чадварыг төлөвшүүлж, шинэ соргог мэдээ мэдээллээр хангаж, танилын хүрээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна. Цаашид клуб нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж, их зүйлийг хийж Хасбанк болон МУ-ын эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлж чадна гэдэгт итгэж байна.

Бизнес Банкир клуб