ХасБанкны зөвлөхүүд Хятадын “TIANGRONG” бичил санхүүгийн байгууллагад ажиллаад ирлээ
ХасБанкны ажилтнууд БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны нийслэл Үрэмч хотод ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдаж буй “TiangRong” бичил санхүүгийн байгууллагын ажиллагсдад бичил, жижиг зээл болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулахаар 2012 оны 8 дугаар сарын 6-наас 17-ны хооронд ажиллаад, эх орондоо буцаж ирлээ.
Энэ удаагийн газар дээрх зөвлөх үйлчилгээний багийн гишүүд Баян-Хошуу дахь 49 дүгээр төвийн захирал Л.Гантуяагаар ахлуулж, ЗЭУГ-ын мэргэжилтэн Д.Мөнхзул, СУГ-ын санхүүгийн хяналтын ахлах мэргэжилтэн Г.Сансартуяа, бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Алтантуяа, Тэнгэр сольюшнс ХХК-ийн програм хангамжийн мэргэжилтэн Г.Анхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байв.
Удахгүй үүд хаалгаа нээх гэж буй “TiangRong” БСБ-ын ажиллагсдад Хасбанкныхаа ололт, амжилт, туршлагаас хуваалцаж үйл ажиллагаагаа зах зээл дээрээ амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөөг нарийвчлан өгч ажиллаа.
Сургалт, зөвлөх үйлчилгээний төгсгөлд “TiangRong” БСБ-ын ажилтнууд “Та бүхнээс их зүйл мэдэж сурсан, энэ мэдлэгээ өөрсдийн цаашдын ажил хэрэгт бүрэн дүүрэн ашиглаж, Хасбанкны туршлагаар эрч хүчтэй ажиллана, баярлалаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтдаа урагшлан дэвжих болно” гэсээр биднийг үдсэн юм.
Зөвлөх багийнхан