
ХасБанк-Монгол Улсын Шилдэг Банк, Ази Номхон Далайн Бүсийн тогтвортой 3 Банкны нэгээр шалгарлаа
Үйлчилгээний Төгөлдөршлийг нэвтрүүлэгч, Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Хасбанк нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Банк гэдгээ дахин нотоллоо. Энэ удаад Монгол улсын хамгийн шилдэг банк хэмээх нэр хүндтэй шагнал авсан байна. Дэлхийд алдартай санхүүгийн EMEAFINANCE сэтгүүлээс жил бүр Европ, Ойрх дорнод, ба Африк тивийн 42 орнуудад үйл ажиллагаа явуулдаг хамгийн шилдэг буюу тогтвортой банкнуудыг шалгаруулан шагнал гардуулдаг уламжлалтай. Эдгээр банкнуудыг шалгаруулах гол үзүүлэлтүүдийн нэг нь өөрийн хөрөнгийн хэмжээ буюу эрсдэл даах чадвар юм. Уг сэтгүүл ХасБанкийг энэ жилийн Монгол улс дахь хамгийн шилдэг банкаар шалгаруулж EUROPE BANKING AWARDS 2012 арга хэмжээний үеэр шагнал гардууллаа. /www.emeafinance.com/
Мөн бизнес мэдээллийн салбартаа дэлхийд хамгийн нэр хүндтэй байгууллага болох Financial Times, Дэлхийн Банкны нэгдлийн гишүүн байгууллага Олон Улсын Санхүүгийн Корпорацитай (IFC)-ийн хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй Sustainable Bank Award буюу хамгийн тогтвортой банкийг шалгаруулдаг дэлхийн нэр хүндтэй шагналд 61 орны 161 санхүүгийн байгууллага өрсөлдсөнөөс ХасБанк нь Ази Номхон Далайн бүсийн хамгийн тогтвортой 3 банкны нэгээр шалгарсан байна. /www.ft.com/
Дээр дурдсан олон улсын нэр хүндтэй шагналууд нь ХасБанкийг Монгол улсдаа тэргүүлэгч болсон төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн банк болсныг илтгэж байна. Эдгээр шагналууд нь ХасБанкны сайн засаглал, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг даасан үйлчилгээний чанар болон тогтвортой үйл ажиллагааны үр дүн юм.
БИД ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ