Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанкны ажиллагсад галын аюулгүй байдлын тухай сургалтанд хамрагдлаа

Үндэсний тэргүүлэгч банк санхүүгийн байгууллагууд болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанк нь болзошгүй бүхий л гамшгийн үед хэрхэн ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангах талаар төлөвлөгөө боловсруулсан ба үүнтэй холбоотой сургалтуудыг тогтмол явуулдаг. ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь энэ оны 6 сарын 21-ний Пүрэв гарагт нийт ажиллагсдад чиглэсэн гал гарсан үед авах арга хэмжээний тухай үзүүлэх сургалтыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын алба, гал унтраах 10–р ангитай хамтран зохион байгууллаа.

Уг үзүүлэх сургалтанд Хас-Секьюрити ХХК, ХасБанкны Төв салбар, ХасЛизинг ХХК, Тэнгэр Сольюшнз ХХК, болон Монгол Даатгал ХХК-иудын 200 орчим ажиллагсад оролцлоо. Ийнхүү ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хуулинд заасан үүргийнхээ дагуу галын аюулын онцгой байдлын үед иргэд, ажиллагсдын аюулгүй байдлыг хангах сургалт зөвлөгөөг амжилттай хэрэгжүүллээ.

Сургалтын үеэр ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанкны бие бүрэлдэхүүн галын аюулын гэнэтийн ослын үед яаралтай авах арга хэмжээ, угаартсан болон гэмтэж бэртсэн хүнийг хэрхэн аврах мөн зайлшгүй үзүүлэх шаардлагатай анхны тусламжууд болох хиймэл амьсгаа, ясны хугарлыг боож сойх зэрэг олон чухал зааварчилгааг авсан юм.

Үүний дээр ХасБанк нь гамшгийн үед мэдээллийн сүлжээ гэмтэж, ажиллагаагүй болсон тохиолдолд үйл ажиллагааг сэргээх, улмаар хэвийн байдалд оруулах чадамж бүхий үндсэн мэдээллийн системийн нөөц төвтэй байдаг болно.