Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


“ХАСХҮҮГИЙН БАЯР” хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байлаа

Хүүхдэд ээлтэй байгууллага ХасБанк нь жил бүр Эх Үрсийн Баярыг тохиолдуулан “ХАС ХҮҮГИЙН БАЯР” нэртэй баярыг хүүхэд багачуудад зориулан зохион байгуулдаг сайхан уламжлалтай билээ. Өнгөрөгч Бямба гариг буюу 6-р сарын 2-ны өдөр ХасБанкны хамт олон хүүхэд багачууддаа зориулсан “ХАС ХҮҮГИЙН БАЯР” баярын арга хэмжээг Монгол Улсын Циркийн дотор болон гадна талбайд зохион байгууллаа.

Баярын арга хэмжээний үеэр хүүхэд багачуудад зориулсан циркийн тоглолт, хөгжөөнт тоглоом болон спортын нийт 10 өртөө зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд байсан нь энд ирсэн нийт хүүхдүүд, эцэг эхчүүдийг баярлуулж байлаа. Багачуудын танил Бонго, Лоолойгийн найзууд энэ баяр дээр инээд хөөр нэмэж бяцхан найзуудаа баясгаж байсан бол, хүүхдүүдийн сонорыг мялааж баяр дээр баяр нэмхээр хүүхэд залуусын дуртай Краш Баш, Энимон, болон Монгол эгшиглэн зэрэг хамтлаг дуучид оролцлоо.

ХасБанкны хамт олон энэхүү баяртаа Амгалангийн асрамжийн газрын хүүхдүүд болон Хавдар Судлалын Үндэсний төвд тогтмол хэвтэж эмчлүүлдэг 50 хүүхдүүдийг урьж оролцуулан тэдэнд чин сэтгэлийн дэм болон урам хайрлаж хүүхэд багачуудыг баярлууллаа. “ХАС ХҮҮГИЙН БАЯР” арга хэмжээнд нийт 20,000 гаруй хүүхэд багачууд ээж аавын хамт оролцлоо.

Баярын үеэр хүүхэлдэйн театрийн үлгэрийн баатруудын парад болсон нъ хүүхэд багачуудын хувьд гэнэтийн содон сайхан бэлэг байлаа. Бүтэн өдөр үргэлжилсэн энэхүү баярын хөтөлбөрт багачуудад зориулсан олон сонирхолтой үзүүлбэрүүд багтсан байснаас гадна эрүүл мэндийн зөвлөгөө, хүүхдийн ном сэтгүүлийн танилцуулга зэрэг өөр олон төрлийн ашигтай мэдээллүүдийг хүүхэд багачуудад давхар олгож байлаа.

Багачуудын хүсэн хүлээдэг “ХАС ХҮҮГИЙН БАЯР” энэ жил амжилттай зохион байгуулагдаж хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байсан ба багачуудыг эцэг эхийн хамт амралтын нэгэн өдрөө хөгжилтэй сайхан өнгөрүүлэх боломж олгосонд хүрэлцэн ирэгсэд нэн баяртай байсан юм. “ХАС ХҮҮГИЙН БАЯР” өдөрлөгт оролцсон нийт хүүхэд багачууд болон эцэг эхчүүд энэхүү арга хэмжээг зохион байгуулсан ХасБанк болон хамтран ажилласан Монгол Улсын Аса Цирк, Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын хамт олонд талархал илэрхийлж байлаа.