
Урин хавар “ХасЛотто”-гоос иж бүрэн тавилгатай байрны эзэн болон 10 саятан тодорлоо
ХасБанкны хамт олон хуримтлалттай Монголын төлөө “ХасЛотто” аяныхаа урин хаврын азтанууддаа өчигдөр хонжворыг нь гардууллаа. Хонжвор гардсан азтанууд Монголын үндэсний олон нийтийн телевизээр дөрөвдүгээр сарын 30-ний өдөр тодорсон юм. “ХасЛотто”-ны тав дахь удаагийн тохирлоор Баянхонгор, Дорноговь, Баян-Өлгий, Орхон аймгуудаас азтнууд тодорсон байна. Энэ удаагийн тохирлоор хөдөө орон нутгаас олон азтан тодорчээ.
“ХасЛотто” тав дахь удаагийн тохирлоороо иж бүрэн тавилгатай байрны азтан нэгийг, 10 саятанг төрүүлсэн юм. 15 настай Т.Эрдэнэбулга охин “ХасЛотто”-оос иж бүрэн тавилгатай байр хожсон байна. Тэрбээр “ХасЛотто” аяныг зохион байгуулж байгааг сонсоод азаа үзэхээр сарын өмнө ХасБанкинд хадгаламж нээлгэжээ. Т.Эрдэнэбулга охин байр хожсон эрхийн бичгээ гардаж аваад “Маш их баяртай байна. ХасБанкны хамт олонд баярлалаа” гэсэн юм.
“ХасЛотто” аянаас 1 настай охин Г.Цэрэнням, 5 настай охин Д.Энхномин нар сая төгрөг хожсон нь эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд өнөөдрөөс санаа тавин “Ирээдүйн саятан” болох зорилгоо амжилттай биелүүлж байгааг илтгэж байна. ХасЛоттогийн 5 дахь шалгаруулалтаас мөн харилцагч Б.Саранчимэг, Г.Нандинжаргал, Б.Эрдэнэдалай, Х.Гэрэлтуяа, Д.Бавуудорж, Д.Сумьяа, Р.Серикбол, Е.Нургүл нар тус бүр сая төгрөг хожжээ. 10 саятны хамгийн бага нь дөнгөж нэг настай бяцхан хадгаламж эзэмшигч Г.Цэрэнням байсан бол хамгийн ахмад нь 91 настай Д.Бавуудорж гуай байлаа. Азтан болсон бүх хүмүүстээ баяр хүргэе. ХасБанкны үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ч.Мөнхбаяр “Хадгаламжийнхаа хүүгээр орлогоо нэмэгдүүлэх хандлагатай хүний тоо олширч байгаад баяртай байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Ирээдүйдээ санаа тавьдаг иргэн бүрт зориулсан “ХасЛотто” аян жилийн турш хуримтлалтай монголчуудаа баярлуулах болно. “ХасЛотто”-ны хонжворын санд гурван иж бүрэн тавилгатай байр, дөрвөн гадаадад аялах эрх, 70 сая төгрөг үлдсэн гэдгийг сануулахад таатай байна.
Хуримтлуулсан төгрөг бүр тань аз, амжилт авчрах болтугай.
Хуримтлалтай Монголын төлөө Зөвбанк ХасБанк