
ХасБанк Топ-5 Банкны нэгээр дахин өргөмжлөгдлөө
Монгол улсын Засгийн Газраас МҮХАҮТ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгж шалгаруулах ёслолын арга хэмжээ 2012 оны 4-р сарын 30-ны өдөр боллоо. Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас ХасБанкыг үндэсний хэмжээний шилдэг 150 аж ахуйн нэгжийн нэг, мөн ТОП-5 Банкны нэгээр дахин өргөмжиллөө. Улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл, бизнесийг санхүүжүүлэхэд банк санхүүгийн байгууллагуудын оролцоо өндөр бөгөөд энэхүү нэр хүндтэй үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлж буйг үнэлэн ХасБанкыг шилдгүүдийн нэгээр өргөмжилсөн байна.
Үүнээс гадна Монголын Менежментийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг оны менежментийн шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаанаас “Шилдэг Менежменттэй Байгууллага”, “Нийгмийн Хариуцлагаар Тэргүүлэгч Шилдэг Байгууллага” хэмээх цом, өргөмжлөлийг хүртсэн, мөн орон даяар нийтийн санал асуулгаар шалгаруулсан “Grand expo-2012” үндэсний бизнес фестивалийн банкны салбарын шилдгүүдээс 2-т орсон зэрэг амжилтууд нь ХасБанкийг салбартаа тэргүүлэг шилдэг банк гэдгийг нотолж байна.
ХасБанкны энэхүү амжилтууд нь үүсэн байгууллагдсан цагаасаа эхлэн баримталж ирсэн Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдэлсэн цогц бодлого, шударга үйл ажиллагаа, хамт олон, харилцагчдын төлөөх итгэл зүтгэл, компанийн сайн засаглалтай шууд холбоотой билээ.