Хязгаарлагдмал Тендерийн урилга
Захиалагчийн нэр: ХасБанк
Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймаг дахь ХасБанкны салбарын барилгын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ХасБанк-БУ-2012/02
ХасБанк эрх бүхий тендерт оролцогчдоос “Хөвсгөл аймаг дахь Банкны салбарын 2 давхар барилгын ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерийн үнийн саналын 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2012 оны 5 дүгээр сарын 08-ний өдрийн 17 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар 2012.05.04-ны өдрийн 16.00 цаг хүртэл авч болно.
Тендер ирүүлэх хаяг: Улаанбаатар хот. СБД, Ерөнхий Сайд Амарын гудамж, ХасБанкны Төв Албаны байр, Утас: 318185, факс: 328701, http://www.xacbank.mn