Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСБАНК БОЛОН ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

2012 оны 2 дугаар сарын 29-нд болж өнгөрсөн ХасБанк болон ХасБанкны хувьцаа эзэмшигч ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлуудын шийдвэрийн дагуу ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2012 оны 5 дугаар сарын 24-ны өдөр 9.30-18.00 цагийн хооронд Улаанбаатар хотын Сентрал Тауэр оффисын 17F хурлын танхимд зохион байгуулахаар болсныг мэдэгдэж байна.

Энэхүү хурлаар дараах асуудлыг ярилцаж, шийдвэрлэнэ:

  • Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах
  • 2011 оны аудитлагдсан тайланг батлах
  • Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд болон хараат бус гишүүдийг сонгох, батлах
  • Төлөөлөн Удирдах Зөвлөлийн төсвийг батлах


Хурлын үеэр ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болд компанийн хөгжил, цаашдын бизнес хандлагын талаар сүүлийн үеийн мэдээлэл өгч, ярилцана.,