
Мөрөөдлийн Банк уралдааны тухай
ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдлэн Эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах эрхэм зорилгынхоо хүрээнд орчин үеийн оюутан залуусдаа зориулсан санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг билээ. Бид энэхүү үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлэх, оюутнууддаа өөрийгөө хөгжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлж санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна тэдэнд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг агуулсан ХасБанкны цоо шинэхэн салбарыг нээх гэж байна. Монгол улсдаа төрөл бүрийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд банкны үйлчилгээг авахын сацуу хичээлээ давтах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан, оюутнуудын нийтлэг хүсэл сонирхолд нийцсэн, тэдний ирэх дуртай газрыг бий болгох үүднээс оюутан залуусын дунд “Миний мөрөөдлийн банк” нэртэй уралдааныг зохион байгуулж шинэ санал, санаачлагыг шалгаруулах нь энэхүү уралдааны үндсэн зорилго юм.
Хамрах хүрээ:
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцдаг бүх насны оюутнууд оролцох боломжтой.
Үргэлжлэх хугацаа:
2012 оны 2 дугаар сарын 20-оос 2012 оны 4 сарын 1-нийг хүртэл хугацаанд үргэлжилнэ.
Шагналын сан:
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг оюутны салбарын бүтээл, шилдэг дизайны бүтээл гэж 2 ангиллаар шалгаруулж байр эзлүүлэн, ангилал бүрт эхний 2 байранд шалгарсан 4 оюутныг мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж ХасБанкны Оюутны салбараар үйлчлүүлэх 1 жилийн эрх олгоно. Дизайны чиглэлээр суралцагч оюутнуудын бүтээлүүд дизайны бүтээл гэсэн ангилалд шалгаруулна.
1-р байр 1 оюутан Шилдгийн шилдэг оюутны салбарын бүтээл 500 мянган төгрөгийн хадгаламжийн бэлгийн карт
2-р байр 1 оюутан Шилдэг оюутны салбарын бүтээл 250 мянган төгрөгийн хадгаламжийн бэлгийн карт
1-р байр 1 оюутан Шилдгийн шилдэг дизайны бүтээл 500 мянган төгрөгийн хадгаламжийн бэлгийн карт
2-р байр 1 оюутан Шилдэг дизайны бүтээл 250 мянган төгрөгийн хадгаламжийн бэлгийн карт
Уралдааны бүтээлд тавигдах шаардлага
Уралдаанд дараах төрлийн мэдээллийг бүрэн агуулсан цогц материалыг 1 бүтээл гэж үзэх ба нэг оюутан 1 бүтээлээр оролцоно. Дизайны чиглэлээр суралцагч оюутнууд нэмэлт зурган мэдээллийг цаасаар ХасБанкны Төв Байранд авчирч өгөх буюу шуудангийн хаягаар ирүүлнэ.
1. ХасБанкны Оюутны салбарт өгөх нэр, нэр сонгосон шалтгаан, нэрний утга, тайлбар, нэрийг бичих шрифт, хэлбэр, хэмжээг зургаар харуулна. Оюутны салбарын оюутнуудад зориулан явуулах үйл ажиллагаануудыг дараах байдлаар тодорхойлон бичих
Д/д | Явуулах үйл ажиллагаа | Хэрхэн яаж хийх | Тайлбар |
1. | |||
2. |
2. ХасБанкны Оюутны салбарт дагалдах үйлчилгээнүүдийн саналыг дараах байдлаар тодорхойлон бичих
Д/д | Оюутны салбарт ажиллуулах үйлчилгээнүүд | Хэрхэн яаж хийх | Тайлбар |
1. | |||
2. |
3. Дизайн, интерьерийн чиглэлээр суралцагч оюутнууд оюутны төвийн дотоод болон гадаад засал чимэглэл, өнгө, дизайныг зургаар гарган ирүүлэх /Зураг гаргах талбайг 10 х 20 метр хэмжээтэй заал гэж үзнэ./
Уралдаанд оролцогч өөрийн бүтэн нэр, регистрийн дугаар, сурч буй сургуулийн нэр, анги, холбоо барих утас, и-мэйл хаяг яаралтай үед холбогдох хүний нэр, утасны дугаар зэрэг мэдээллийг youthcenter@xacbank.mn –т хаягруу тодорхой бичсэн байна.
Уралдааны бүтээл нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Уралдаанд ирүүлсэн оюутны салбарын нэрийг .jpg өргөтгөлтэй файлаар,
• Бусад саналуудыг Microsoft word программ дээр үсгийн хэмжээ 12pt, мөр хоорондын зай 1.5lines хэмжээгээр бичиж pdf хэлбэрт хөрвүүлсэн байна.
• Уралдаанд ирүүлсэн саналууд нь 2 хуудаснаас хэтрэхгүй байна.
! Зохиогчийн эрхийг зөрчсөн, хуулбарласан бүтээлийг хүчингүйд тооцож уралдаанд оролцуулахгүй. Мөн уралдаанд ирүүлсэн санал санаачлагуудыг ХасБанк шинээр нээгдэх оюутны төвийн үйл ажиллагаанд ашиглах эрхтэй байна.
Уралдааны бүтээлийг хүлээн авах, шалгаруулах:
Уралдааны бүтээлийг 2012 оны 2 дугаар сарын 20-оос 2012 оны 4 сарын 1-нийг хүртэл хугацаанд youthcenter@xacbank.mn хаягаар цахим хэлбэрээр хүлээн авна. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХасБанкны Харилцагчийн Үйлчилгээний Төв 1888-аас лавлана уу.