Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Зээлээс баялаг бүтээж, өрхийн амжиргаагаа сайжруулж байна

Кива зээл Монголд
Орон зай, цаг хугацаанаас үл шалтгаалан дэлхийн хаанаас ч олон орны иргэд нэгдэн сайн дураараа www.kiva.org вэбсайтаар дамжуулан бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж буй нь Кива зээл юм. ХасБанк нь 2009 оноос эхлэн “Кива” олон улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа Кива зээлийг иргэддээ олгож эхэлсэн. Одоогоор 4,000 гаруй Монгол бизнес эрхлэгчдэд 86 мянга гаруй олон улсын иргэд хувиасаа мөнгө зээлдүүлээд байна. Үүний дотор бидний сайн мэдэх АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон ч байгаа юм. Тэрээр хэлэхдээ “Хүмүүс бурханаас заяагдсанаас илүүтэйгүүр амьдрах эрхтэй. Би сайн үйлсийг төлөө олон зүйл хийсээр ирсэн. Одоо ч Кивагаар дамжуулан сайн зүйлсийг хиймээр байна. Кива бол гайхалтай байгууллага.” гэсэн байна.


Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ
Жижиг, дунд аж үйлдвэр хурцадтай хөгжиж буй энэ үед Монгол улсын бага, дунд орлого бүхий бичил бизнес эрхлэгчдийн дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлсээр байна. Өрх гэрээ товхинуулж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн дээр бизнес эрхлэнэ гэдэг амаргүй даваа гэдэг нь мэдээж. Иймч учраас ХасБанк нь “Олон Улсын Эмэгтэйчүүдийн баяр”-ыг угтан Кива зээлийн тусламжтайгаар бизнесээ амжилттай явуулж, өрхийн амжиргаагаа сайжруулж чадсан Сонгино-Хайрхан дүүрэг дэх салбарын шилдэг эмэгтэй зээлдэгчдээ саяхан шалгарууллаа. ХасБанк нь эдгээр шилдэг эмэгтэй харилцагчидаа урамшуулан хөнгөлттэй нөхцөлтэйгээр дахин зээл авах боломжийг олгосон юм. ХасБанк нь Кива зээлдэгчдээ зээлийг олгоод зогсохгүй ирээдүйн санхүүгийн баталгаа болох Хуримтлал, мөн гар утасныхаа тусламжтайгаар хурдан шуурхайгаар төлбөр тооцоогоо хийх Амар үйлчилгээг ашиглах боломжуудыг давхар олгож байгаа билээ.

Түүнчлэн харилцагчид бүр хуримтлалыг бий болгосноор гэнэтийн санхүүгийн хэрэгцээгээ хангах, мөнгөн хөрөнгөө найдвартай хадгалуулах, үр хүүхэд болон өөрсдийн ирээдүйд хөрөнгө оруулахаас гадна ХасБанкнаас санхүүгийн захилга баттай зээлдэгч бүрт буцаан олгодог хүүгийн орлогоор мөнгөн хөрөнгөө өсгөх боломжтой болож байгаа юм. Мөн цаг заваа бизнесээ явуулахад зарцуулдаг харилцагчид маань Банкны үйлчилгээг гар утсаараа дамжуулан авснаар иргэд Банкинд ирэх цаг, унааны мөнгөө хэмнээд зогсохгүй Банкны үйл ажиллагаа хаасан үеэр, хүссэн газраасаа санхүүгийн үйлчилгээг авах сонголт нээлттэй байгаа юм. Ингээд Кива зээл авсанаар харилцагчид маань бизнесээ хэрхэн өргөжүүлж, сайжруулсан талаарх зарим түүхээс хуваалцаж байна.


Бизнес сайжирвал, амьдрал ч дээшилнэ
ХасБанкны үнэнч харилцагч Ш.Мөнгөнсар нь гоёл чимэглэл, арьсан эдлэл, CD зэрэг олон нэр төрлийн барааг жижиглэнгээр худалдаалдаг. Тэрээр зарж борлуулж буй бүтээгдэхүүнийхээ бүртгэл, орлогыг нягтлах зорилготойгоор компьютер ашиглах хэрэгцээ гарсан тул анх Кива зээлд хамрагджээ. Компьютертай болсноор санхүүгийн бүртгэл болон бараа материалынхаа бүртгэлийг цаг тухайд нь хөтлөн ажлаа хөнгөвчилж чаджээ. Тэрээр хэлэхдээ “Зээлийг авснаар би бизнесийнхээ эргэлтийг өсгөж байна. Тэр хэмжээгээр орлого маань ч нэмэгдэж байгааг харахад Кива зээл үнэхээр хэрэгтэй байсан гэж одоо ч боддог. Олсон орлогоороо би хүүхдийнхээ сургуулийн төлбөр болон өрхийн хэрэгцээгээ төвөггүй хангаж байгаа. Одоогийнхоосоо илүү ихийг хийж цаашдынхаа амьдралыг дээшлүүлэхийг хүсэж байна. Та бүгдийнхээ тусламжаар маш их эрч хүчийг олж авдаг” гэсэн юм.


Зоригтой хүнийг л аз түшдэг
Харин харилцагч П.Уранчимэг маань явуулын бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг. Эргэлтийн хөрөнгийн зээл авах зорилгоор Кивад хамрагджээ. Анх бараагаа дотоодоос бөөний үнээр авч борлуулдаг байсан бол зээлийн тусламжтайгаар орлогооо нэмэгдүүлж Эрээнээс бараагаа татдаг болсон байна. Тэрээр өрх толгойлсон эмэгтэй бөгөөд цаашдаа өөрийн гэсэн лангуутай болоод бараагаа Бээжингээс татаж авах зорилготой байгаа гэнэ. Тэрээр хэлэхдээ “Анх би зээл гэж юу болохыг мэддэггүй байсан. Зээл авахыг өр гэж айдаг байлаа. Харин анх удаагаа ХасБанканд хандаж зээлийг авснаар миний бодол үндсээрээ өөрчлөгдсөн. Кива зээлийг авснаар хүүгийнхээ 9%-ийг буцаан авч хадгаламжтай болж чадсан. Амьдрал минь өөрчлөгдөж буйд би үнэхээр сэтгэл хангалуун байна” гэлээ.


Эзэн хичээвэл Заяа хичээнэ
ХасБанкны шилдэг харилцагчдын нэг болох Р.Ганчимэг нь оёдлын бизнес эрхэлдэг. Бизнесийнхээ ажлын байрыг өргөжүүлэх зорилгоор зээлд хамрагдсан байна. Зээлийг авснаар бөс бараа, даавуу худалдаалдаг байртай болж өөрт бараа материал шаардлагатай үед цаг алдалгүй материалаар ханган, үйлчлүүлэгчид нь ч шууд оёдлын байрандаа материалаа сонгох өргөн боломжтой болж чадсан байна. Зээлд хамрагдсанаар ХасБанкны багцын үйлчилгээ болох хадгаламж, Амар үйлчилгээгээр тогтмол үйлчлүүлдэг болсноос гадна өөрийн хүүгээ Банкны "Афлатон" бага, дунд насны хүүхдүүдийн санхүүгийн боловсролын хөтөлбөрт хамруулсан байна. Тэрээр хэлэхдээ “Сайхан амьдралыг хүмүүс өөрсдөө бүтээдэг. Бүтээх арга замыг зөв олж авч жолоодох хэрэгтэй. Эзэн хичээвэл Заяа хичээнэ” гэлээ.
Ийнхүү Кива зээлийг авч, бизнесээ өргөжүүлэх ухаалаг хөрөнгө оруулалтыг зөв зохистой ашигласанаар харилцагчид маань бизнесээ сайжруулахын хэрээр өөрсдийн болон гэр бүлийнхээ аж амьдралыг  дээшлүүлж, урам зоригтой урагшилж болохыг ХасБанкны мянга мянган Кива зээлдэгчид тодоор харуулсаар байна.


Та ч гэсэн Кива жижиг зээлийн тусламжтайгаар том мөрөөдлийг бүтээх боломжтой.