Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСЛОТТО ХАДГАЛАМЖИЙН УРАМШУУЛАЛТ АЯНЫ ГУРАВДАХЬ УДААГИЙН АЗТАНУУД ТОДОРЛОО

ХАСЛОТТО ХАДГАЛАМЖИЙН УРАМШУУЛАЛТ АЯНЫ ГУРАВДАХЬ УДААГИЙН АЗТАНУУД ТОДОРЛОО

“Баясгалан” хэмээх усан луу жилийн босго 2012 оны 2 дугаар сарын 21-ний сар шинийн битүүний билэгт сайн өдөр ХасЛотто аяны гурав дахь удаагийн азтан шалгаруулах нэвтрүүлэг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр цацагдаж ээлжит харилцагч азтануудаа тодрууллаа. Энэ удаагийн шалгаруулалтаар нийт 999-н харилцагч хадгаламжийн бэлгийн карт, 10-н харилцагч 1 сая төгрөг, 1 харилцагч гадаадад аялах эрх, 1 харилцагч супер хонжвор болох иж бүрэн тавилгатай байр хожиж луу жилээ аз хийморь дүүрэн угтлаа.
Ингээд азтан болсон харилцагч азтануудаа танилцуулъя:

 
Хонжвор Салбарын дугаар Салбар Дансны дугаар
1 сая төгрөг 16 УБ, Баянгол 5000478879
1 сая төгрөг 07 Дархан аймаг 5000487047
1 сая төгрөг 21 Баянхонгор аймаг 5000484165
1 сая төгрөг 50 УБ, Цайз 5000455434
1 сая төгрөг 06 УБ, Сонгино хайрхан 5000476665
1 сая төгрөг 30 Төв аймаг 5000486370
1 сая төгрөг 09 УБ, Хан-Уул 5000486370
1 сая төгрөг 09 УБ, Хан-Уул 5000492348
1 сая төгрөг 41 УБ, БҮТ-01 5000491943
1 сая төгрөг 14 Архангай аймаг 5000105679
Гадаадад аялах эрх 06 УБ, Сонгино хайрхан 5000485475
Иж бүрэн тавилгатай байр 62 Өвөрхангай, Арвайхээр 5000492790
 

999-н Хадгаламжийн бэлгийн картын эзэн болсон азтануудын мэдээллийг ЭНД дарж харнауу?

Азтан болсон бүх харилцагчиддаа баяр хүргэхийн зэрэгцээ, дараа сарын шалгаруулалтанд дахин азтан болох боломжтойг уламжилъя.

Хуримтлалтай Монголын төлөө уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү ХасЛотто аянд Монгол орны өнцөг булан бүрээс иргэд оролцож хуримтлалын үр шимээ хүртэж байна. Тухайлбал өнөөдрийг хүртэл тодорсон 2,036 азтанууд дотор 1 сартай балчираас 80 гаруй насны иргэд байгааг бид өмнө мэдээлж байсан билээ. ХасЛотто аян бүтэн жилийн турш үргэлжилж нийт 6-н азтанг иж бүрэн тавилгатай байртай болгох бөгөөд энэ удаагийн шалгаруулалтаар 2 дахь байрны эзэн нь Өвөрхангай аймгаас тодорсон байгаа нь ХасЛотто аянд Монгол орны өнцөг булан бүрээс иргэд, харилцагчид идэвхитэй оролцож байгааг илтгэж байгаа юм.
Дашрамд дуулгахад азтаны хонжворт олгох иж бүрэн тавилгатай байр нь М-СИ-ЭС Проперти ХХК-ийн ШИНЭ ГЭР төслийн байр бөгөөд энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох байр юм.

Дараагийн шалгаруулалт 2012 оны 3 дугаар сарын 31-нд явагдах бөгөөд 10-н саятан тодруулна. Та хадгаламжиндаа 100,000 төгрөгийн орлого хийх эсвэл ийм дүнгээр шинээр хадгаламж нээлгэснээр шалгаруулалтанд орох боломжтой. Та бүхэн яараарай.

Зөв сэтгэлээ хадганд шингээж
Зөөлөн цагаан үгсээр биесээн дайлж
Өвгөдийн сургаалыг өөд нь сонсож
Элбэг дэлбэг сайхан шинэлээрэй

Хуримтлалтай болохыг Монголын бүх иргэдэд уриалж, аз амжилт хүсэн ерөөе.
Таны хуримтлал улам өсөх болтугай.

Зөв Банк ХасБанк