Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк Өрхийн Амжиргааг Дээшлүүлэх Санхүүгийн Үйлчилгээг Хүргэж Байна

Монгол улсын Засгийн Газраас 2012 оныг “Өрхийн Хөгжлийн Дэмжих Жил” болгон зарласан билээ. Энэхүү жилийн хүрээнд санхүүгийн үйлчилгээг нийгмийн хариуцлагатайгаар хүргэгч ХасБанк нь Нийслэл хотын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, жижиг бизнес эрхлэлтийн дэмжих, сургалт зөвлөгөө өгөх чиглэлээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, хотын дүүргүүдтэй хамтран ажиллахаар боллоо.


ХасБанк нь 2011 оноос эхлэн Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх “Жижиг, Бичил Бизнесийн Хөгжлийг Дэмжих Зөвлөл”-тэй хамтран банк санхүүгийн байгууллагаас үйлчилгээ төдийлөн авч чаддагүй, амжиргааны түвшнээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй боловч хөдөлмөрийн бүтээмжээ алдаагүй иргэдийг бизнесийг дэмжих зээлд хамруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн жил бүр Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан, Оюу Толгой Төсөл, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сан төсөл, АДРА “Бичил Бизнесийг Дэмжье” төсөл, Мерси Кор Төсл зэрэг олон төсөл хөтөлбөрийг дээрх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж иргэд, харилцагчдынхаа амжиргаанд бодит дэмжлэг үзүүлж ирлээ.


Түүнчлэн ХасБанк нь өрхийн хуримтлалыг дэмжих зорилгоор “Хуримтлалтай Монголын Төлөө” нэртэй ХасЛотто урамшуулалт аяныг эхлүүлсэнээс гадна Улаанбаатар хотын гэр хорооллын хэсэгт байрлах 20 гаруй салбар нэгж, Эко бүтээгдэхүүн борлуулах, түүнтэй холбоотой зээлийн үйлчилгээг хүргэх 30 гаруй гэр цэгүүдээр дамжуулан банкны үйлчилгээг тасралтгүй хүргэж ажиллаж байгаа юм.


Ийнхүү  Эрүүл ашиг, Эх дэлхий, Эрдэнэт хүмүүнийг дээдэлсэн ХасБанк энэ жил Нийслэлийн өрх бүрт үйлчилгээгээ хүргэхийн төлөө зорьж байна.