Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Хуримтлалтай Монголын Төлөө! /Уралдааны зар/

ХасБанк Монголын нийт хэвлэл мэдээллийн сэтгүүлч, нийтлэлчдийн дунд “Хуримтлалтай Монголын Төлөө” сэдэвт аян зарлаж байна.


Хуримтлалтай болохын
ач холбогдлыг телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим хуудас, блог зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд сурталчлах уг уралдаан сэтгүүл зүйн салбарт зүтгэгч хэн бүхэнд нээлттэйгээр бүтэн жилийн турш үргэлжилнэ.


Аяны хүрээнд сар бүр нэг бүтээл шалгаруулж, уг бүтээлийг бичсэн сэтгүүлчийг 300,000 төгрөгөөр, блог хөтлөгчийг 100,000 төгрөгөөр шагнаж урамшуулна.
Аяны зорилго: Хуримтлалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, уриалах, иргэдийн дунд санхүүгийн боловсролыг түгээх


Хугацаа: 2011.12.8-2012.12.31


Болзол: Уралдаанд хуримтлалтай болохын ач холбогдол, хэрэгцээ шаардлага, арга замыг таниулсан телевизийн нэвтрүүлэг, talk show, богино хэмжээний кино, сонин сэтгүүл, цахим хуудсын  нийтлэл, ярилцлага, өгүүлэлийн аль нэг төрлөөр оролцоно. Тухайн бүтээл олон нийтэд энгийн ойлгомжтой байхын дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байх шаардлагатай.


Шалгаруулалт: Тухайн сард олон нийтэд хүрсэн бүтээлийн эхийг сонин, сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл бол ямар сонин, сэтгүүл, сайт, блогийн хэдний өдрийн дугаарт хэвлэгдсэнийг, телевиз, радиогийн нэвтрүүлэг бол аль телевиз, радиогоор хэзээ, хэдэн цагийн хөтөлбөрөөр цацагдсаныг дурьдан, тухайн нийтлэл, нэвтрүүлгийн баримт/хуулбарын бичлэгийн хамт доорх хаяг эсвэл имэйлээр  хүргүүлнэ.


Маркетингийн хэлтэс
ХасБанкны Төв байр
Ерөнхий сайд Амарын гудамж
Улаанбаатар 14200
Имэйл: marketing@xacbank.mn 

Уралдаант аяны хүрээнд ирсэн бүтээлүүдтэй ХасБанк болон хөндлөнгийн хяналтын оролцоотой шалгаруулалтын хамтарсан баг танилцаж, сар бүрийн 15-ны өдрийн дотор нэг бүтээлийг шалгаруулна.
Жич: Ирсэн бүтээлийг дараах тохиолдлуудад шалгаруулалтанд оролцуулахгүй болно. Үүнд:
-    Бүтээлийн ерөнхий утга санаа аяны зорилготой нийцэхгүй бол
-    Бүтээл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдаагүй бол
-    Бүтээл өмнө нь олон нийтэд цацагдаж байсан эсвэл өмнө нь цацагдаж байсан бүтээлээс хуулбарласан  /өмнө нь цацагдаж байсан ч энэхүү аян зарлагдсанаас хойш дахин ОНХМХ-ээр цацагдсан бол шалгаруулалтанд хамрагдана/
-    Бүтээл аяны зарлагдсан хугацаа дууссанаас хойш ирсэн
-    Мөн уралдаанд ирсэн бүтээлүүд шаардлага хангаагүй бол тухайн сард шалгаруулалт явагдахгүй байж болно.

Бид Эх Орондоо Хайртай!