Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасЛотто Хадгаламжийн Урамшуулалт Аяны Эхний Азтанууд Тодорлоо

ХасБанк 10 жилийн ойгоо тохиолдуулан ирээдүйдээ санаа тавьдаг иргэн бүрийг хуримтлалтай болгох зорилгын хүрээнд бүтэн жилийн хугацаанд, хамгийн өндөршагналын сантайгаар, хамгийн олон азтанг тодруулах “ХасЛотто” аян зарласан билээ. Энэхүү ХасЛотто аяны эхний азтанууд шалгаруулах нэвтрүүлэг 2011 оны 12 дугаар сарын 30-ны үдэш Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр үзэгч, харилцагчдад хүрч ХасЛоттогийн эхний 1015 харилцагч азтануудаа тодрууллаа.

Энэ удаагийн шалгаруулалтаар нийт 999 харилцагч ХасБанкны бэлгийн карт, 10 харилцагч 1 сая төгрөг, 5 харилцагч гадаадад аялах эрх, 1 харилцагч иж бүрэн тавилгатай байр хожсон юм.

Азтан болсон бүх харилцагчиддаа баяр хүргэхийн зэрэгцээ, дараа сарын шалгаруулалтанд дахин азтан болох боломжтойг уламжилж, амжилт хүсье.

Сугалаанд хожсон хүн 40 хувийн татвар төлдөг. Азтаны татварыг ХасБанк өөрөө хариуцан төлөх бөгөөд харилцагчдаас ямар нэг зардал гарахгүй Аз 100% харилцагчид очно гэдгийг дуулгахад таатай байна.

Цаашид ХасЛоттогийн шалгаруулалт сар бүр явагдаж, сар бүр 10 саятанг тодруулна. Харин онцгой саруудад байр, аяллын эрх, бэлгийн картны хонжворууд нэмэгдэнэ. Шинэ оны босгон дээр, Цагаан сар, Наадмаар гэх мэт тэмдэглэлт ой, баяр бүхий саруудад иж бүрэн тавилгатай байрны хонжворууд байна.

Ирэх оны 1-р сарын 30-нд дахин ирээдүйдээ санаа тавьдаг 10 хадгаламж эзэмшигчийг саятан болгох болно. Та яараарай. Хадгаламжиндаа нэмсэн 100,000 төгрөг бүр таныг азтан болгох боломжийг нэмэгдүүлнэ. 

Хуримтлалтай Монгол хүний ирээдүй баталгаатай байдгийн учир ХасБанк иргэд, харилцагчидаа урамшуулж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь хувь нэмрээ оруулах зорилгоор ХасЛотто аяныг зарласан билээ. Хуримтлалтай болохыг Монголын бүх иргэдэд уриалж, аз амжилт хүсэн ерөөе.

Ингээд ХасЛотто-ийн эхний азтан харилцагчидаа танилцуулъя:

ХАСЛОТТО АЯНЫ СУПЕР АЗТАНУУД     
Шагнал     Салбар     Хаяг     Дансны дугаар


Байр     106     УБ, Саппоро салбар     5000445104
Аялал     108     УБ, Сүхбаатар салбар     5000072112
Аялал     148     УБ, Гранд плаза салбар     5000306616
Аялал     160     Дархан аймаг, Шинэ Дархан то     5000429251
Аялал     137     УБ, Ард салбар     5000437587
Аялал      116     УБ, Баянгол салбар     5000117553
1 сая төгрөг     114     Архангай аймаг дахь салбар     5000111164
1 сая төгрөг     108     УБ, Сүхбаатар салбар     5000292274
1 сая төгрөг     161     Дархан аймаг, Дархан ОУХТ дэ     5000349409
1 сая төгрөг     107     Дархан аймаг, Дархан салбар     5000368785
1 сая төгрөг     116     УБ, Баянгол салбар     5000383745
1 сая төгрөг     133     УБ, Сансар салбар     5000403043
1 сая төгрөг     113     Орхон аймаг, Эрдэнэт салбар     5000406350
1 сая төгрөг     113     Орхон аймаг, Эрдэнэт салбар     5000425454
1 сая төгрөг     116     УБ, Баянгол салбар     5000446724
1 сая төгрөг     126     Баян-Өлгий аймаг дахь салбар     5000452085

999 бэлгийн картын эзэмшигч болсон азтангуудыг энд дарж харна уу!