
ХасБанк Салбар Нэгжийнхээ Тоог Өргөтгөсөөр Байна
/2011 оны 12 сарын 7/ Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХасБанк нь Улаанбаатар хотын 257 мянган иргэн буюу хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт 5 салбар, нэгжтэй үйл ажиллагаа явуулдаг байсан бол өнөөдрөөс 6 дахь нэгж болох ХасБанкны 71 дүгээр тооцооны төвийг тус дүүргийн хоёрдугаар хороо буюу Толгойтын нутаг дэвсгэрт нээж, иргэд харилцагчидаа урамшууллаа.
Улаанбаатар хотын алслагдсан суурин газар болох Толгойтод банк санхүүгийн үйлчилгээ дутмаг байсны дээр иргэд, харилцагчид банкаар үйлчлүүлэхийн тулд нилээдгүй зайг туулдаг байсан бэрхшээлийг үгүй болгож ХасБанк ийнхүү шинэ салбарынхаа үүд хаалгыг нээснээр тус хороонд ажиллаж амьдардаг олон зуун бичил бизнес эрхлэгчдэд үйлчилгээний тав тухтай орчинг бүрдүүлж байгаа юм.
ХасБанкны шинэ салбар нь санхүүгийн цогц үйлчилгээг хүргээд зогсохгүй, бичил бизнес эрхлэгчдийн амжиргаанд нийцсэн Нийслэлийн жижиг, бичил бизнесийг дэмжих төслийн зээл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зээл, Бичил санхүүгийн хөгжлийн зээл, Кива төсөл, Органик монгол, “Бичил бизнесийг дэмжье” зэрэг олон төслийн зээлийн үйлчилгээг давхар үзүүлж байна.
2011 онд ХасБанк Монголбанкнаас ажилжааны банкны гэрчилгээгээ авсаны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү ойн хүрээнд ХасБанк нь ийнхүү 92 дах салбар, нэгжээ байгуулж, цаашид орон даяар үйлчилгээний цар хүрээгээ улам бүр нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ХАСБАНК ЗӨВБАНК