Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) 2 шинэ гишүүнтэй боллоо
Ноён Ранкен хэлэхдээ: "Би энэхүү ТУЗ-д Олон Улсын Санхүүгийн корпорацийг төлөөлөн суух болсондоо баяртай байна. ОУСК нь анх ХасБанкинд 2002 онд хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улсын хувийн хэвшилд анх удаа хөрөнгө оруулалт хийсэн түүхэн тохиолдол болж байсан юм.” гэлээ.
Ноён Маркет “Намайг төлөөлөн удирдах зөвлөлд сонгон ажиллуулж байгаа нь миний хувьд маш том хариуцлага төдийгүй боломж гэж би ойлгож байна. Би өөрийн хуримтлуулсан мэдлэг туршлагаа Монголын банк санхүүгийн секторт хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Тэр дундаа иргэдийн банк болон хөрөнгийн үнэлгээг удирдлагын талаар хуримтлуулсан туршлага маань Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
ХасБанкны ТУЗ-д өдгөө 9 улсын иргэн 11 гишүүн дотроос ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн дотоодын нийлүүлэгч болох Улаанбаатар Ротари клуб, Нээлттэй Нийгэм Форумаас томилогдсон нийт 3 монгол гишүүнтэй. Мөн ТэнГэр Санхүүгийн Нэгдэлийн хувь нийлүүлэгчдийн эгнээнд Олон Улсын Санхүүгийн Корпораци, Голландын Триодос банкнаас гадна Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ), АНУ-ийн Мерси Кор байгууллага болон тун саяхан элссэн Люксембүргийн Их Гүнт Улсын БлүюОрчард хөрөнгийн сан гэх мэт олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд хувь эзэмшдэг. Уг Нэгдэлийн ИАйТи Капитал Менежмент ХХК нь дангаараа хамгийн том дотоодын хувь нийлүүлэгч бөгөөд ТУЗ-ийн даргаар 2004 оноос хойш хараат бус захирал Чулууны Ганболд даргалж байна.
Монгол Улсын тэргүүлэгч арилжааны банкуудын нэг ХасБанк нь нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэдэг банк бөгөөд өөрийн 76 салбар нэгжээр дамжуулан санхүүгийн шинэлэг, цогц үйлчилгээг харилцагчиддаа хүргэж байна.
Банкны толгой компани - “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл” ХХК нь ХасБанк, ХасЛизинг ХХК, ХасСекьюрити ХХК, Хорус Нүүдлийн Шийдэл ХХК (Horus Nomadic Solutions Inc) гэсэн банк, санхүүгийн түрээс, хамгаалалт, аюулгүй байдал, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцааг эзэмшигч хөрөнгө оруулалтын толгой компани юм. Тус нэгдэл нь гадаадад зах зээлд өргөжих эхний алхамуудаа хийгээд байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг: www.tengerfg.com -с үзнэ үү?
Олон Улсын Санхүүгийн Корпораци нь өөрийн 178 гишүүн орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой олон талт байгууллага бөгөөд хувийн хэвшилд хийх хөрөнгө оруулалтаараа тухайн улсын эдийн засагт өсөлт үзүүлэхэд туслалцаа үзүүлдэг. ОУСК нь хөгжиж буй улс оронд хөрөнгө оруулалт хийж олон улсын санхүүгийн зах зээл дээр хөрөнгийг хөрвүүлэх болон бизнес ба засгийн газруудад зөвлөгөө болон үйлчилгээ үзүүлдэг байна. Тус байгууллага нь өөрийн хөрөнгөө хөрвүүлэхээс гадна буурай орнуудын хувийн хэвшилд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авдаг байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: www.ifc.org -с үзнэ үү?
Триодос банкны групп N.V. нь Европийн хариуцлагатай банкуудын жишиг байгууллага бөгөөд Европ-ийн хэд хэдэн оронд салбартай. Триодос хөрөнгө оруулалтын менежмент B.V. нь үндсэн гурван хөрөнгийн сантай бөгөөд тэдгээд нь Триодос Дойн, Триодос Фейр Шайр Сан нар нь дэлхий даяар нийт 50 банкинд хөрөнгө оруулалт хийдэг байна.
Илүү дэлгэрэнгүйг www.triodos.nl and www.triodos.com- үзнэ үү?
РИЧАРД РАНКЕН БОЛОН ОЛИВЬЕР МАРКҮЭТ НАР ХАСБАНК, ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ТУЗ-Д ТОМИЛОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Улаанбаатар, Монгол улс - 2009 оны 8 дугаар сард ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлд шинэ гишүүд томилогдлоо.
Шинэ гишүүн Ричард Ранкен нь Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (ОУСК) Зүүн Ази Номхон Далайн бүсийн орнуудыг хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байсан төдийгүй Азийн хэд хэдэн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байжээ. Тэрээр ОУСК-д 30 гаруй жил ажиллахдаа ихэвчлэн хуучин зөвлөлтийн орнууд болон Африк тивийг хариуцаж байсан бол сүүлийн жилүүдэд Зүүн Азид ажилласан байна. Ноён Ранкен ОУСК-ийн хуучин зөвлөлтийн орнуудын санхүүгийн хөгжилд гар бие оролцож байхдаа 50,000 гаруй улсын өмчит байгууллагыг хувийн хэвшил болгоход гар бие оролцож удирдлагын сайн засаглалыг хэвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. ОУСК-ийн Африк тив хариуцсан захирлаар ажиллаж байхдаа тухайн бүс нутагт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг 1,5 тэрбум Ам.доллар болгож нэмэгдүүлсэн бөгөөд ихэвчлэн жижиг дунд болон бичил бизнесийн салбарт анхаарал хандуулсан байна. Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирлаар ажиллахдаа цаг уурын өөрчлөлт ба түүнийг зогсооход чиглэсэн хөрөнгө оруулалт болон түүний санхүүгийн зөвлөгөө үйлчилгээг хариуцан ажилласан арвин туршлагатай мэргэжилтэн юм.
Оливьер Маркүэт нь 2002 оноос хойш Бельги улс дахь Триодос банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд мөн арилжааны болон иргэдийн банк, хөрөнгө зохицуулалт, хөрөнгийн сангийн чиглэлээр 25 жилийн турш ажилласан байна. Люксембург хотод байрлах “BNP-Paribas Asset Management” болон “ING” банкны Европын хөрөнгийн сангийн гүйцэтгэх захирал, “BBL A.M.” болон “ING Investment Management” байгууллагуудыг нэгтгэх үйл явцыг удирдан зохион байгуулж байжээ. Тэрбээр “Alterfin CVBA” болон бусад хэд хэдэн хөрөнгийн сангийн ТУЗ-д гишүүнээр суудаг.