Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк Ирээдүйн Саятан Бэлтгэнэ

ХасБанк 2009 оны Хичээлийн шинэ жилийн анхны хичээлийг “Би Ирээдүйн Саятан” сэдвээр улс даяар сурагч хүүхдүүддээ хүргэж байна.

Өнөөдөр ХасБанкны хамт олон Монгол Улсын өнцөг булан бүрт нийт 40 гаруй сургуулийн 1500 гаруй сурагчдад анхны хичээлийг хамтран зааж Хасхүү нэрийн бэлгээ хүүхэд багачуудад түгээж, мөн сурлага, авъяасаараа тэргүүлэгч 120 сурагчдад "Ирээдүйн Саятан" хадгаламж бэлэглэж, сурагч багачуудын баяр дээр баяр хөөр нэмж байна.

Жил бүрийн Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр ХасБанкны хамт олон ерөнхий боловсролын сургуулиуд дээр зочилж сурагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор тэдний сонирхлыг татсан онцлог сэдвээр ярилцлага хичээл өрнүүлж, тоглон хөгжилддөг уламжлалтай билээ. Өнгөрсөн жил “Бид эх орондоо хайртай” сэдэвт хичээлийг улс даяар хүүхэд багачуудад хүргэж ирээдүйн иргэдийн эх оронч хүмүүжилд хувь нэмрээ оруулсан. Энэ жил уламжлал болсон энэхүү хичээлийг “Би Ирээдүйн Саятан” сэдвээр эхлэх бөгөөд уг хичээл нь багачуудад мөнгөний үнэ цэнэ болон хуримтлал, хадгаламжийн ач холбогдлыг ойлгуулан таниулах, хүүхэд багачуудыг ирээдүйдээ бэлтгэх хүмүүжлийг олгох зорилготой юм.

ХасБанк нь Монгол Улсын банк санхүүгийн зах зээлд олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлсний нэг нь Ирээдүйн Саятан хадгаламж юм. Энэхүү хадгаламж нь Монгол Улсын банкны түүхэнд анхны хүүхдийн хадгаламжийн бренд бүтээгдэхүүн болсон бөгөөд 2003 оны Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяраар анх мэндэлсэн түүхтэй. Хадгаламжийн бэлгэ тэмдэг, багачуудын хайртай баатар ХасХүү ч мөн адил энэ жил 6 нас хүрч байна.

0-оос 18 хүртэлх насны иргэдэд зориулагдсан уг хадгаламжийг нээх мөнгөний доод хэмжээ нь бусад арилжааны банкуудын хүүхдийн хадгаламжтай харьцуулахад хамгийн бага буюу 3,000 төгрөг байгаа нь хүүхдийнхээ ирээдүйд зориулан хуримтлал бий болгохыг хүссэн хэн бүхэнд энэхүү хадгаламжийг эзэмших боломжийг олгож байгаа төдийгүй урт хугацаатай, хүүгээс хүү боддог өндөр хүүтэй хадгаламж юм.

ХасБанкны Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламж нь 2004 онд Монголын Yндэсний Худалдаа Аж Yйлдвэрийн Танхимын “Yндэсний Брэнд” бүтээгдэхүүнээр шалгарсан бөгөөд өнөөдрийн байдлаар Ирээдүйн саятны тоо 64 мянга даваад байна.

Хичээлийн шинэ жилийн баярын нээлтийг тохиолдуулан та бяцхан үрсээ Ирээдүйн саятан болгохыг хүсвэл ХасБанкны салбараар зочлоорой.